|
|
||
Чингис хаан монголын өндөрлөгийн олон аймаг ястныг нэгтгэж, их монгол хаант улсыг байгуулсныхаа дараа, олон удаагийн аян дайн хийж, залгаагаар ялалтууд байгуулж байлаа. Чингис хаан цэргийн талаар ялалт байгуулсныхаа дараа, дараачийн стратегийн тухай бодож сэтгэж байжээ. Тэрээр өмнөд нутгийн бүгчим халуун улирлаас зайлахын тулд ус бэлчээр тэнцсэн, үзэсгэлэнт сайхан Хөлөн далайн эрэгд өөрийнхээ түшиц газраа байгуулсан байна. Чингис хаан бүх оюун ухаанаа цэрэг дасгалжуулах дээр тавьж, дараачийн алхамдаа бэлтгэл хийж байжээ.
Уламжлал яриагаар бол Чингис хаан цацар майхан болон цэрэг дасгалжуулах талбайгаа өөрөө тушаал буулгаж Хөлөн нуурын баруун эргийн тэгшхэн дэнжийн дээр байгуулсан байлаа. дэнж нь гурван талаараа усаар хүрээлүүлж,зүүн талаараа бартаат уул хадыг түшиж байдаг юм байна. Хөлөн нуурын дунд том гэгч чулуун багана байж, баруун талаар нь уудам саруул өн шимлэг малын бэлчээр байжээ. Энэ нутаг бол ерөөс нь дайны агтны байгалиас заяасан талбай бөгөөд цэрэг сургуулилах сайхан талбай болжээ.
Чингис хааны их цэргийг дагаж явсан бомбын сургалтан Чю Чу Жи Чингис хаанд бараа болон ар талаар нь нуурын ус цэлэлзэж, өмнө талаар нь тал үргэлжилсэн цацар майхныг дэргэд алсыг харан зогсч байхдаа, салхины аясаар дэрвэлзэх туг далбаа, тоогүй олон цэрэг морийг хараад хаан эзний гарамгай цэргийн эрдмийг өөрийн эрхгүй бишрэн бахархаж байсан байна. тэрээр энэ цэргийн бууцыг хараад, Чингис хаан эрхбиш хожим хойшид хүчирхэгжин мандаж, Жүнюань орныг эзлэн, шинэ агуу төр бий болох нь гарцаагүй болоод байна хэмээн уулга алдаж байсан байна.
Мэргэн ухаант эзэн хаан Чю Чу Жигийн эдгээр үгийг сонсоод сэтгэлдээ баярлах зовних хослон байжээ. Чингис хаан даруу хичээнгүйгээр, бомботон та намайг хэтэрхий үнэлж байна. Чингис хаан хэдийгээр их монгол хаант улсыг байгуулсан боловч цэрэг дайчдын дунд омгорхох сэтгэл бий болж эхэллээ гэж өгүүлсэн гэнэ.
Чю Чу Жи маш номхон мэхийн ёсолж, хаан эзэн та өчүүхэн бомбо намайг ийнхүү хүндэтгэж миний саналыг асуусанд би туйлын ихээр омогшин баярлаж байна. мөхөс миний мөчидхөн ухаанаар төр улсыг байгуулахад амар, барихад хэцүү. Хэрвээ байлдан дагуулсан газар болгоны ардыг энэрэн тэтгэж, хууль дүрмийг чандлан дээдэлж, цэрэг дайчдын омгорхол сэтгэлийг тэвчүүлэх юм бол богд эзэн таны байгуулах улс хэрхэн монгол хаант улсаар тогтох ажээ гэж хэлсэн гэнэ.
Чингис хаан нэг өглөө эрт гэнэт цэргүүдийг хуяг дуулгаа орхиж, нуурын усанд биеэ угаа гэж зарлагдсан гэнэ. Гэтэл их жанжин Шихихутаг харин зарлигийг зөрчин биеэ угаасангүй гэнэ. Шихихутаг хэдийгээр дайны явцад гарамгай гавья зүтгэл гаргасан боловч омгорхон сагсуурснаас болж олон удаа цэргийн дүрэм зөрчсөн гэнэ. Тэгээд Чингис хаан их цэргийн өмнө түүнийг шийтгэж, цээрлэл болгосноос хойш цэргүүдийн омгорхох сэтгэл арилан хожим хойшдын дайн байлдааны үед нэн их ялалт байгуулсан юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |