|
|
||
Хүний амь амьдралыг бүрэн хяналтад байлгах боломжгүй л дээ. Үргэлжийн өвчин эргүүлж байдаг хүнийг богино наслана гэхийн аргагүй. Цуурчихсан ваарыг гамтайхан байлгавал хичнээн ч удаж мэдэх шиг, бат бөх хийцтэй хятад шаазанг осолдож унагахад нэг л агшинд хичнээн хэсэг болж бутрахтай ижил хэмээн танил эмч маань надад хуучилж байсан удаатай. Хүний амийг үүнтэй л зүйрлэмээр юмуу даа.
Гучин жил ханилсны эцэст элдэв өвчин хуучгүй, эрүүл гэгддэг эхнэр нь гэнэт өөд болж олон жил өвчин хуучид шаналж ирсэн өвгөнөө орхин оджээ. Ердөө өчигдөрхөн соёлын хувьсгалын үед хөдөө нэг багт хамтдаа ажиллаж явсан хүнийхээ оршуулах ёслолд оролцоод буцах замдаа л ийм юм болчихов.
Гэнэтийн харуусалт явдал нөхөрт нь дэндүү хүнд тусчээ. Эхнэрийнхээ хөрч амжаагүй гарыг атган өмнө нь сөхрөн суугаад "бид тохирсон шдээ. Чи миний өмнө орох учиргүй байсан. Чи яагаад намайг орхиж байгаа юм бэ" хэмээн дахин дахин үглэн уйлж байлаа. Эхнэр нь нөхрийнхөө үгийг сонсоод эцсийн удаа ам нь үл мэдэг өмөлзөн "Намайгаа уучлаарай" гэж хэлэх шиг болжээ. Хөөрхий нөхөр нь даанч нүд хальтирмаар харагдана. Газар сөгдөн гашуудах аавыгаа охин нь арайхийн босгож холдуудав.
Оршуулах ёслолын дараа аав, охин 2 талийгаачийнхаа үлдээсэн эд юмсыг янзалж цэгцлэх болжээ. Тэрээр олон юм сонирхдог хүн байсан болохоор арвин цуглуулга үлдээсэн байв: ном, уран зураг, олон бүлэг маркны цуглуулга гээд. Бүх л юмс нь эхнэрийг нь эргэн санагдуулж байлаа, дөлгөөхөн инээмсэглэл, зөөлөн дуу хоолой, үе үе тохиолддог гуниглуун төрх, өвсөн эмтэй шөл барьсаар ирдэг эвэршиж хатуужсан гар нь, уг нь залуудаа боловсролтой бүсгүй хүний зөөлөн булбарайхан гартай байснаа гэрийн ажилд дорхноо эвэршиж борогшсонсон... нүдийг нь өөрийн эрхгүй нулимс бүрхэн хацрыг нь даган урсана.
Тэрээр эхнэрийнхээ ном, тэмдэглэлийн дэвтрүүдийг хуудас хуудсаар нь эргүүлэн нямбайлан цэгцэлж байлаа. Гэтэл нэгэн хачирхалтай тэмдэглэлийн дэвтэр тааралдав. Эргүүлж тойруулж үзвэл тэр дэвтрийн хуудаснуудыг захаар нь цавуудаж наажээ.
Маш болгоомжтой оролдож байж хуудас хуудсаар нь салгав. Завсар бүрээс нийтдээ гучин ширхэг цэнхэр цаасан дээр бичсэн захидал олджээ. Нэгэн эрийн бүсгүй хүнд бичсэн хайрын захидлууд байх. Эхнэрийнх нь залуугийн танил саяхан нас барсан тэр боловсон эр яруу найрагч байж. Энэ шүлгүүд 20 гаруй жил үргэлжилсэн нууц хайрын түүхийг бичиглэсэн байв.
Тэрээр захидлуудыг үзээд дуугаа хураан бодолд дарагдаж мөрөн дээр нь тавьсан охиныхоо гарыг илбэнгээ удаан суужээ. Буурал толгойтой насжиж яваа аавыгаа харж суусан охин нь "ааваа ээжийг минь уучлаач дээ, тэр одоо байхгүй болсон болохоор та ухаалаг байгаарай..." хэмээн мэгдсэн өнгөөр царайчилна.
Аав нь нүдээ анин удаан бодлогоширч суусны эцэст нүдээ аажуухан нээгээд охиндоо хандан "Хүү минь, уучлал гуйх учиртай хүн нь ээж чинь биш, харин аав нь юм шүү" хэмээн удаан гэгч нь үгээ зөөн хэлжээ. Охин нь аавынхаа хариултыг сонсоод "гэхдээ ээж таныг ийм олон жил хуурч явсан байна шдээ..." хэмээн балмагдан дуугарчээ. "Хүү минь сонс, хуурах гэдэг үг энд таарахгүй ээ. Ямар нэгэн зүйлийг нэг хоёр өдөр эсвэл нэг хоёр жил дарсан бол хуурлаа гэж болохсон. Гэтэл 20 жилийн явдлыг хуурсан гэх аргагүй. 20-с хамаагүй олон жил миний төлөө амьдарч ирсэн тэр хүнийг намайг хуурсан гэж үзэж болно гэж үү? Хүү минь би аз жаргалтай амьдарч ирсэн эр хүн шүү. Ээжийн чинь 20 гаруй жилийн хайр халамжийг эдэлж ирсэн. Ээж чинь амьдсан бол би би үнэхээр баярлахсан. Гэвч хяслантай нь би үүнийг орой ухаарч байна. Би түүндээ аз жаргал эдлүүлж чадсангүй" гэвээ. "Аав минь, миний ухаантай ааваа" охиных бахархсан үг л өрөөгөөр дүүрэн сонсдож байлаа...
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |