• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ширхэг үсээ ч үгтээлгэхгүй

CRI       (GMT+08:00) 2010-07-14 16:03:56

    Сүргээсээ салсан хөгшин сармагчин ядраад үдийн халуунд саглагар модны салаан дээр амасхин хэвтэж байтал, хэдэн морьтон залуус хүрч ирээд, модны сүүдэрт сууцгааж, амтат жимс, арз хорз гарган архидаж найрлаж эхэлжээ.

    Харж суусан тэр сармагчны араан шүлс нь савирч, хүн болж төрсөн юм бол хэчнээн жаргалтай вэ? гэж санаад, сармагчин болон заяасандаа хэмжээлшгүй гутран гэмшжээ.

    Тэдгээр залуус арз хорзонд амтшин уусаар хөлчүүрэн согтоцгоож, үлдсэн архи жимсээ орхиод морджээ.
Хөгшин сармагчин модон дээрээс бууж ирээд, үлдсэн архи жимсэнд ховдоглон шунасаар мөн их согтож, ирэх төрөлд заавал хүн болж заяасугай гэж зориг шийдчээ.

    Хөгшин сармагчин удалгүй үхээд эрлэгийн газар хүрч эрлэг хаанд бараалхаад, "ирэх төрөлд намайг хүний ертөнцөд явуулж хүн болгон заяалгах болов уу?" гэж гуйжээ. Эрлэг хаан, "чи чин үнэнээр хүн болж заяах дуртай мю бол болохгүй яахав? Гэвч бүх биеийн чинь үсийг үгтээж авах хэрэгтэй, тэгэхгүй бол хүн болж хэрхэн чадах вэ?" гээд зарц чөтгөрүүдээ дуудаж, "энэ сармагчны үсийг бүр үгтээн зулгааж автугай" гэж захижээ.

    Зарц чөтгөрүүд нь ирээд тэр сармагчны ганц ширхэг үсийг суга татан үгтээхэд, тэр сармагчин, "ёо ёо, үсийг минь битгий үгтээ" гэж орилон гуйж мөргөжээ.

    Эрлэг хаан инээгээд, "ширхэг үсээ ч авуулах дургүй, яаж хүн болж заяах вэ?" гэлээ.

    Энэ үлгэрт ширхэг үсээ ч харамлаад авуулахгүй хөгшин сармагчинаар дамжуулан, тэдгээр ховдог шунахай аминчир хүн сохор зоосыг ч гаргахгүй харамладаг тул хүн болж заяасны хэрэггүй гэж ёгтлон хэлсэн ажээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе