|
|
||
Сүмийн хорооноос зайдуу суудаг нэгэн хүн архинд шал согтож, эмс охидод халдаж хуулинд харшсанаар хияа түүнийг баривчлаад албан яаманд хүргэж явлаа. Зун цагийн аагим халуун өдөр ажээ. Тэр хияа бүх бие нь хөлөрч, зүдрэн цангахдаа уур хилэн бүхнээ энэхүү журам гуримгүй сахил санваар алдсан хуушанд гаргаж, зам гутаст тэр хуушанг тарчлаан зовоож явлаа.
Тэгээд яван явсаар нэгэн сууринд хүрчээ. Тэр хуушан мөнгө гарган архи авч хияаг зочилжээ. Тэр хия балга болтол архидаж, шал согтоод нэвширтэл унтаж орхижээ. Тэр хуушан энэхүү ташрамаар хияагийн үс гэзгийг хусан, толгойг нь гөлийтөл хусаад, өөрийн хувцсаа тайлан хияад өмсгөж, хүзүүн дэх дөнгөө тайлан авч, хияад зүүлгээд зугтан дутаажээ.
Тэр хияа дараа өдрийн үдэш сая архи нь сэргэж, унтсан нойрноосоо сэрж, өндийн босоод харсан чинь тэр хуушан алга болж, ганцаараа үлдэн хоцорсон тул ихэд гэмшиж, "зайлуул, энэ суу хуушан зугтчихлаа даа" гэжээ. Тэгээд өөрийгөө харсанд хуушан хувцас өмсч, хүзүүндээ дөнгө зүүсэн байв. Толгойгоо илсэнд нэг ширхэг ч үсгүй гөлгөр болсон байлаа. Тэр хияа ихэд цочиж, "Хуушан энд байна. Харин би хаа явчхав?" гэж дуу алдан хашхирсан гэнэ.
Энэ үлгэрт асуудлыг үзэхдээ зөвхөн өнгөн талыг нь үзээд болохгүй, үнэн чанарыг нь үзэх хэрэгтэй. Тийм биш бол ээдрээн будлиантай байдал тулгарахад энэхүү эргүү мунаг хияатай адил өөрийгөө ч танихгүй инээдэм шог болж мэднэ гэдийг бидэнд сургал болгов.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |