• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бадарчнаас л айсан юм

CRI       (GMT+08:00) 2010-07-14 16:03:56

    Нэгэн үдэш, бадарчин дээрэмчин хоёр хамт замнаж явтал, өлсгөлөн бар өмнө нь зам хөндөлсөн зогсоод өлөн гэдсээ дүүргэж өл залгах завшаан хүрч ирлээ. Би нэгийг нь идэж, нөгөөг нь эхнэрийнхээ зоог болгоё гээд эн тэргүүнд дээрэмчин уруу дайран орлоо.

    Дээрэмчин сэлмээ суга татан авч, өлөн бартай үзэлцэхээр бэлтгэн завдсанд, тэр бар баахан түдгэлзэж, дараа нь дахин довтлон ирлээ. Энэ үед хамт яваа бадарчин ямар ч зэвсэггүй тул айхдаа, барьж яваа бадар аягаа бар уруу шидэж орхилоо.

    Тэр бэр бадар аягийг үзээд тэр даруй хойш эргэн буцаж харалгүй дутаан явжээ.

    Гэдэс нь бүдүүрээд, бие хүнд болсон эхнэр нь дов дээр хүлээж байжээ. Эрийнхээ ам хоосон ал шалдан буцаж ирэхийг хараад үл тоомсорлон, "араатны хаан цул танд тохирохгүй байх аа. Ялимгүй тэр муу дээрэмчнээс балаг алдтал айгаад буцаж ирэх нь энэ уу?" гэж эрээ зэмлэсэнд, эр бар, "тэр дээрэмчин ч яахав даа, харин тэр бадарчин л хэцүү юм. Бадар аягаа надад өгч өглөг барьц авах гэх юм. Би түүнд өгч өргөх юм алга тул сандран буцаж ирлээ" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе