|
|
||
2008 онд Бээжинд очъё гэж аав минь хэлдэг байсан юм. Тэр өдөр 2001 оны 7-р сарын 13-ны өдөр байлаа. Би 24 нас хоёрдох дүү минь 10 нас хүрсэн юм.
Аав маань Бээжинг ихэд хайрладаг, өөрийнхөө хоёрдохь нутгийг гэж үздэг байв. Аав Бээжингийн тухай мэдээлэл, ном сонин үргэлж үзнэ. Бас бид нарт Бээжинд байсан үеийхээ түүхээс ярьж өгдөгсөн. Аав минь Бээжин хотод 8 жил цэргийн алба хаажээ, цэргээс халагдаад нутаг буцасныхаа дараа дахин Бээжин орсонгүй, гэсэн ч үргэлж Бээжин хотыг дурсана.
Тэр орой Бээжинг Олимпийн наадам зохион байгуулах эрх авсан тухай телвизийн шууд нэвтрүүлгүүд гарч байсан юм. Аав зурагтын хажуугаас салалгүй ширтэж сууна. Бээжин хот Олимпийн наадмын эрх авсан нь аавыг хязгааргүй баярлуулсансан, төр гүрэн маань өөдлөн дэвжиж байна шүү хүү минь, аав нь чамд хичээл номдоо сайн чармай гэж хэлдэг байсан бишүү, одоо харамсч байна уу чи, олигтойхон хичээсэн бол 2008 онд Бээжинд очиж Олимп үзэх байсандаа гэж хэлэхдээ аавын өөрийнх нь царайд үнэнхүү харамсал тодорж байсан юм.
Би хөлсөө урсган нар шингэтэл тариан талбайдаа ажиллахдаа эрдэм ном сурахын чухлыг ухаарч ойлгосон юм. Миний санаанд Бээжин даанч хол санагдана.
Бага байхад дүү би хоёр аав ээж хоёрыг үргэлж уурлуулан зовоодог байжээ. Ээж ганц охинтой болохсон хэмээн хүснэ. Гэтэл бага дүү минь бас л хүү гарчихав. Яана гэхэв дээ, амьдрал хүчир бэрхтэй хэдий ч яаж ийгээд гурван хүүгээ өсгөн хүн болгоно гэж ээж минь хэлдэг байв.
Аав цэрэгт байсан түүхээсээ ярьж, тэр үеийн сонголтдоо харамсахгүй юм. Аавтай цуг цэрэгт очсон нэг оны хэдэн залуу цэргээс халагдаж ирээд бүгд тариа ногоохноос ббр ажилгүй сууцгаасан гэдэг. Нутгийн хүмүүс тэдгээр залуусын төлөө ихэд санаа зовцгоодог байж. Аав харин цэрэгт явсандаа харамсч байсангүй. Сүүлд харин ээжийн үгээр бага дүүг минь төрүүлэхийг зөвшөөрсөндөө харамсаж байна гэдэгсэн. Тэгээд аав хүрзээ атган тариан газартаа очоод өдөжин хөдөлмөрлөдөг байсан.
2008 онд Бээжинд очно гэж аав байнга ярина. Тэр үед 2002 оны 7-р сар байлаа. Хоёрдох дүү хурим хийж айл гэр болсон жил.
Тэр орой аав нэлээд согтож, сэтгэл нь сэргэн баярласанаас ч юм уу, 2008 оны Олимп гээд л дуугаа өндөрсгөн ярьж гарсансан. Цэрэгт байсан үеийхээ өдөр хоногуудыг эргэн санасан бололтой Бээжин гэдэг үгийг яриандаа олон удаа хэлж байсан юм.
Бага дүү бага сургуулиа дүүргээд тосгоны анх зэргийн дунд сургуульд шалгуулан орсон юм. Ээжийн үгийг үл тоомсорлон аав хэдэн мянган юаны зээл авч бага дүүгийн сурлагын зардлыг өгсөн билээ.
Аав бүх л хүслэн найдвараа ганц бага дүүд тавьж байсан юм. Бага дүү ч хичээл номдоо шимтэн сурч, аавын сэтгэлийг баярлуулна.
Аав мөн л ажлаа хийж, хааяа заримдаа архиа балган, зурагт сонин хардаг ч Бээжин гэж тун цөөн ярих болсон юм. Гурван жил өнгөрлөө.
2008 онд Бээжин очино. Аав ингэж хэлсэн өдөр 2005 оны 7-р сарын 13 байсан юм. Энэ өдөр бага дүүгийн шалгалтын хариу гарч, онц дүнгээр өндөр зэргийн дунд сургуульд орсон билээ.
Тэр орой аав архи балгасаар суусан ч согтсонгүй, 2008 оны 6-р сард отгон хүү минь их сургуульд шалгалт өгнө, хэрэв Бээжингийн аль нэг их сургуульд элсчихвэл түүнийг Бээжинд хүргэх далимаар 2008 оны Бээжинг нэг харахсан гэнэ.
Ингэж хэлж байхдаа аавын царайд баяр жаргал гэрэлтэж байлаа, бага дүү үнэхээр л Бээжингийн ямар нэгэн сргуульд шалгуулан орчихсон шиг. Ээж харин одоо ч Бээжин их өөчлөгдөө байлгүй дээ, чи очоод замаа ч олохгүй хэцүүдэх байх даа гэнэ... Аав сонсоод дургүйцсэн янзтай, надыг өтөлчихлөө гээд мууд үзээд байна уу, Тянь аньмэн талбай яаж ч өөрчлөгдлөө гээд танигдах байлгүй дээ, цагаан хэрэм угийн тэр цагаан хэрэм биш болчихно гэж үү? гэнэ. Ээж харин түүнтэй маргалдахаа болиод отгон хүү үнэхээр их сургуульд шалгуулан орчихвол ямар сайн бэ? гэж доор дуугаар өгүүлж билээ.
2008 онд би яаж ийгээд нэг Бээжинд орохсон гэж аав хэлж байсан тэр өдөр бол 2007 оны 7-р сарын 13-н байлаа. Тэр өдөр гадаа бороо цутгаж зогсох янзгүй ширүүссэр байсан юм.
Тэр орой аав архи ч уусангүй, тамхи ч татсангүй, байшингийн оройгоос асгаран буух борооны усыг харан сэтгэл нь үймэрч сууна. Бага дүүгийн сурлагын зардлыг цуглуулах гэж аав архи тамхиа хэрэглэхээ байсансан.
Бага дүү эцсийн шалгалтандаа олигтой дүн авч чадаагүйг аав сонсоод сэтгэл нь ихэд шаналж байлаа, дээр нь тарьсан гуа нь борооны усанд хөвмөөр байхыг хараад аав санаа алдаж сууна.
Илүү хэдэн мөнгө төгрөг олъё гэж аав бүтэн нэг жил хөлсөө дуслуулан хөдөлмөрлөсөн юм, гуа боловсрон борлуулахын цагт харин ширүүн бороо ороод үргэлжлэн ордог байна шүү.
Биднийг ирж гуа хураахад хамжилцаач гэж аав утасдсан юм. Аав гуа таслана, бид гурвуул уутанд хийгээд үүрч овоолох юм. Хураасан гуа маань дов толгойн чинээн том харагдаж байсан ч аавын царайд өчүүхэн ч инээмсгэлэл харагдсангүй. Гуаны панзчин шалихгүй үнэ хаяна. Аав аргагүй араагаа зуун худалдсан юм.
Олсон хэдэн төгрөгөө аав тоолсоор сэтгэл нь өвдөн, хэрэв хэдэн өдөр үргэлжилсэн энэ бороо ороогүйсэн бол манай тарьсан гуа өдийхэн мөнгөөр тогтохгүй борлогдох байсан даа гэж санаа алдана.
Бороонд норон зогсоо өтөл ааваа хараад ах дүү бид гурвал хэлэх үгээ ч олохгүй байлаа. Би ч байшин гэр авна гэсээр аавдаа туслан хавсрах чадалгүй байв. Бороо орсоор л, аав хүү бид дөрвүүл саравчны доор суухад борооны дусал гялгар бөс дээр тар тар дуугаран буух нь сэтгэлд таагүй сонсдоно.
Аав саравчны гадна орж байгаа бороог хараад, хүү минь хичээлээ сайн давтаач, чи их сургуульд орчихвол ээж аав хоёр чинь хэчнээн баярлах бэ, чамайг яаж ийгээд л сургана, бас 2008 онд Бээжинд үнэхээр очъё гэж бодож байна гэнэ.
Дараа нь аав намайг нэг харснаа чи 30 хүчихлээ, нэг мэдсэн чинь би цэргээс халагдаад 30 жил болчихжээ, Үнэхээр 2008 оны Бээжинг нэг үзэхсэн гэж бодож байна гэв.....
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |