• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цэцэн ах болон тэнэг дүү хоёрын үлгэр

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-25 08:59:55

        Эрт урьд цагт ах дүү хоёр залуу ойд ан агнаж амьдардаг байжээ. Дүү нь тэнэг учраас ан гөрөө хийхэд зөвхөн морь унаа харахаас өөр юм чаддаггүй гэнэ. Нэг удаа ах дүү хоёр гэрээ нүүлгэж л дээ. Ах нь дүүдээ: би урьдаар явж өл залгах юм агнаад ирье. Чи тэр голын хөндий хүрээд майхнаа бариад бэлтгэж байгаарай гэж хэлээд урьдаар явж гэнэ. Дүү их дуртай хүлээж аваад хоцорч гэнэ.

        Дүү нь унаа хөсгөө хөтлөн гэлдэрсээр ойрхон зайд бүтэн өдрийг барж, нар шингэхийн алдад дөнгөж голын хөндийд хүрч очиж гэнэ. Тэгээд ахынхаа хэлсэн: голын хөндийд юм хумаа буулгаж хоноглохоор бэлтгэж бай гэсэн үг гэнэт санаад нь орж, энэ ачааг хурдхан гол луу шидэхгүй горьгүй, ах ирвэл загнах байна гэж ачаагаа нэг нэгээр нь буулгаад гол луу шидэж гэнэ. Шидсэн болгоныг нь голын ус урсгаад аваад яваад л байж гэнэ. Тэгэх тутам дүүгийнхний тэнэг нь хөдөлж бүр урамшаад улам хурдан шидсээр байж гэнэ.

        Ах нь орой хүрч ирээд үзсэн чинь хамаг ачаагаа усанд хаячихсан дүү нь их л гавьяархах шинжтэй: таны даалгасан ёсоор би ачаагаа бүгдийг голын хөндийг буулгасан гэж хэнэггүй сууж байв гэнэ. Ах нь дэлбэртлээ уурлаж, дүүгээ загнасаар голын дундах үхэр чулуунд тээглэгдэж үлдсэн хөнжлөө дөнгөж шүүж гаргаад усыг нь гоожуулан хатааж тавиад ах дүү хоёр аргагүйн эрхээр чулуу дэрлэн, бүхлээрээ дагжин чичрэн хоносон гэнэ.

        Дараа өдөр нь ах нь бас ан хийх шаардлагатай болсон болохоор, дүүдээ: би өнөөдөр бас урьдаар явж хоолны юм олохгүй горьгүй, чи хэдэн мөчир олоод майхнаа болгож бай гэж хэлээд бас л урьдаар явжээ. Ах нь явсны дараа дүү нь морио хөтлөөд ахын даалгасан зохисны учрыг олох гэж тархиа шавхаж, ээ тийм ээ гэж гэнэт ухаарсан шиг болж гүйж хүрээд мориныхоо хөлийг цавчиж морио алсан гэнэ. Тэгээд ах нь буцаж ирээд хайртай морийг нь алчхаад сууж байгаа дүүгээ хараад яахын ч аргагүй болж, зөвхөн толгойгоо сэгсрэн санаа алдсаар байж гэнэ.

        Тэнгэр гэгээрснээс хойш, ах нь ийм тэнэг дүүтэй байснаас гүй нь дээр гэж бодоод дүүгээ хорлох санаатай: за, чи уулын хормойд суугаад хүлээж бай. Хэрэв дээрээс чулуу бөмбөрөөд ирвэл, түүнийг тэврээд аваарай гэж хэлээд уулын оройд гарч доошоо харуулаад чулуу бөмбөрүүлж гэнэ. Тэгтэл хаанаас юм нэг зэрлэг гахай чулуунаас үргээд гарч ирээд ахыг нь харангуутаа хадрах гэж тууж айсуй гэнэ. Ах нь айхын туйл болж, зугтааж яваад бүдэрч унан бөмбөрч хойноос нь зэрлэг гахай бөмбөрч явна гэнэ. Дүү нь ахынхаа захисныг бодож олоод тэр бөмбөрч яваа зэрлэг гахайг тэвэрч аваад, чихдэж унаад давхиулж гэнэ. Гэнэт нуруун дээрээ юм унуулсан зэрлэг гахай цочирдон тууж яваа хүнээ орхиж, цуцталаа давхиад нэг модны салаан тээглэж унасан гэнэ. Ах нь хойноос нь хүрч ирээд дүүгийнхээ унасан зэрлэг гахайг алаад: хөөрхий тэнэг дүүгийнхээ ачаар амьд гарлаа да. Би чинь ямар муухай бодол өвөрлөж явсан юм бэ гэж гэмшин харамсаж гэнэ. Тэнэг боловч миний дүү муу санаагүй шүү гэж түүнээс хойш дүүгээ их хайрлах болсон гэнэ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе