• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нэргүй гэдэг анчин

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-25 09:18:21

        Эрт урьд цагт Хянган давааны битүү ойд нэгэн залуу анчин байж гэнэ. Тэрээр их мэргэн хүн байсан тул ан хийх болгондоо ганзага дүүрэн буцдаг байж л дээ. Энэ анчныг хэн гэдэг юм бэ гэж асуувал нэрийг нь хэн ч мэдэхгүй учраас хүмүүс түүнийг нэргүй гэж дууддаг болжээ. Хийдийгээр нэргүй гэдэг боловч тэр хол ойрдоо алдартай хүн байж. Ийм нэгэн мэргэн анчин байна гэдгийг мэдэхгүй хүн бараг байдаггүй байжээ. Хэлтэй амтай болгоноороо л түүнийг магтаж, охид бээрээд түүнийг бишрэн, сүйт залуугүй нэг нь түүн шиг мэргэн анчинтай суусан бол доо гэж өдөр шөнийн зайд мөрөөддөг болжээ. Хэчнээн олон үзэсгэлэн гоо бүсгүйчүүд нэргүйд дурласаар байсан боловч хайрын сэтгэлээ яаж илчлэх арга олохгүй бухимдаж явдаг байжээ.

        Нэг айлын гурван охин гурвуулаа нэргүйд дурлачхаад байсан тул нэг өдөр зориг зүрх гаргаж анчинтай уулзаж харын сэтгэлээ илчилхээр болжээ. Гурван охин Хянган давааны битүү ойд анчныг эрэхээр явжээ. Тэд нэргүйн очиж мэдэх газар болгоноор очсон боловч нэргүй байгаагүй. Тэд уул хөвчөөр эцэж ядартлаа эрсэн тул өлсөж ундаасахын туйл болж, цэцэг ногоо алаглан ургасан тэгшхэн газар очиж амсхийхээр хэвтжээ. Гурвуулаа өдөржин их ядарсан тул зүүрмэглэж эхэлжээ. Тэгж байтал хаанаас юм бүү мэд эр хүний сайхан исгэрээ сонсогдож гэнэ. Тэгээд ийм сайхан исгэрээ хаанаас гарч байна вэ гэж сонирхон чагнасаар байтал, нэгэн буу үүрсэн сайхан эр ойртож ирсэн гэнэ. Харвал энэ хүн өөр хүн биш, тэдний өдрийн хүсэл шөнийн зүүд болсон мэргэн анчин нэргүй байжээ. Гурван охин баярлахын ихээр баярлаж, хэдийгээр ичиж зовж байсан боловч нэг насныхаа аз жаргалын төлөө зориг зүрх гарган түүнд хайртай байснаа хэлж бэтгээ гарган уйлсан байлаа. анчин нэргүй энэ бүхнийг хараад сэтгэл хөдлөн гурван охины хайрын сэтгэлд өөрийн эрхгүй уяран догдолж, тэр гурван охинтой насаараа ханилан суухыг зөвшөөрсөн байна.

        Түүнээс хойш нэргүй гурван гэргийтэйгээ эе эвтэй аж төрөн амьдарч, гурвууланг нь адилхан энхрийлэн хайрлаж, гэрээрээ дүүрэн идээд, сэтгэлээрээ дүүрэн жаргалтай амьдарсаар байжээ. Цаг мөн урсах ус мэт өнгөрөн одож, нэг л мэдэхэд алтанхан намар Хянган давааны сүрлэг хайрхан уулуудын моддын алтан шаргал навчаараа шарлуулан ирсэн байлаа. анчин холын зам хөөж олон хоногоор ан хийж явах болсон тул нэг өдөр гурван эхнэрээсээ: намайг буцаад ирэхэд та нар яаж угтах вэ гэж асуужээ.

        Том эхнэр нь: чамайг буцаад ирэхэд чинь сайхан гутал малгай оёод тавьж байя гэж гэнэ. Хоёрдугаар эхнэр нь: буцаад ирэхэд чинь ирвэсний арьсаар сайхан дээл оёод байж байя гэж гэнэ.

        Бага эхнэр нь юм ярилгүй дуугүй байсан тул нэргүй сонирхоод түүний дэргэд хүрч чи юм бэлдэх вэ гэж асууж л даа.

        Бага эхнэр нь : чамайг буцаад ирэхэд чинь сайхан хүү төрүүлээд байж байя гэж хэлсэн чинь анчин яг тийм юм сонсох гэж хүсэж байсан тул баярлахын ихээр баярлаж, бага эхнэрээ тэврэн үнэсэж бөөн баяр хөөр болсон гэнэ. Түүнээс болж хоёр эгч нь атаархаж түүнийг хорлох санаа оржээ. Тэгээд анчныг явсны дараа охин дүү нь төрөх болсонд хоёр эгч нь хүүхдийг нь алаад оронд нь нохойн гөлөг тавьж гэнэ. Анчин харьж ирээд энэ байдлыг үзээд хоёр эгчийг нь аваад бага эхнэрээ орхиод ууланд нүүж гарчээ.

        Бага эхнэр нь зовж зүдэж арваад жил ганцаараа амьдарсан гэнэ. Тэгж байтал нэг өдөр арван настай хүү хаанаас юм бүү мэд гүйж ирээд ээжээ гэж хүзүүнээс нь тэвэрч авсан гэнэ. Гэтээд тэр хүү аваа эрээд уулзаж, алах гэж гэж хээр хаясан боловч үхээгүй сайхан сэтгэлтэй хүнд үрчлэгдэж өдий хүрснээ хэлсэн гэнэ. Аав нь энэ бүхний сонсоод яаран уулнаас бууж хилс хэрэгт олон жил зовж зүдэж нүд нь сохорсон бага эхнэрээ авч хар санаатай хоёр эхнэрээ хөөж явуулсан гэнэ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе