• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аав хүү хоёр

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-25 10:24:35

        Эрт урьд цагт дал гарсан нэгэн өвгөн анчин байсан гэнэ. Тэрээр өтлөө насандаа морь унаж ан хийж чадахаа больжээ. Гэтэл түүний гурван хүү нь гурвуулаа залхуу байж, хөгшин аавынхаа хүчинд түшиглэн амьдардаг байжээ. Гурван хүү нь бас байн дахин аавыгаа янз бүрээр тарчилган зовоодог байжээ.

        Зэрлэг гахай агнаж чадахаа больсон өвгөн ууланд урга тавин туулай ятуу л агнадаг болсон байна. нэг өдөр өвгөн гуай туулай ургалах санаатай ууланд гарсан байна. өвгөн явж байтал нэгэнт хөлд нь нэг зэрлэг туулай тааралдан бүдрүүлж гэнэ. өвгөн бүдэрч унасан газраасаа босож харсан чинь газарт том нүх онгойж, дотор нь хоёр авдар тавьж байна гэнэ. өвгөн авдрыг нээж үзсэн чинь дүүрэн алт мөнгө эд эрдэнэс байжээ. Түүнийг үзсэн өвгөн баярлахын ихээр баярлаж, бурхан тэнгэр надад өршөөл үзүүлж байгаа нь энэ юм уу гэж залбиран, үүнээр бид ядуу зовлонтой хүмүүсийг тэтгэх ёстой гэж бодож гэнэ. Тэгээд авдрыг гэртээ аваачих гэснээ дугхийж, гурван хүүгийнхний ховдог хэрцгий балмад дүр нүдэнд нь харагдах шиг болсон тул өвгөн нөгөө авдрыг буцаагаад нүхэн дотор нь хийж, шороогоор булаж ямар ч ор мөргүй болгож тавьсан гэнэ.

        Нэг өдөр өвгөн нэг хүнтэй тааралдаж гэнэ. Тэр хүн өвгөнд хандан, миний морь эцээд хот орж ангийн уралдаанаас хоцрох гээд байна. та хөл залгах юм өгч туслаач, хожим би таны ачийг хариулна шүү гэжээ. өвгөн түүний өөдөөс сандарсан байдалтай: би морь унаагүй хүн. Гэвч мөнгөтэй, та миний өнгөрсөн мөнгөөр унаа авч унаж болно шүү дээ гэж нэгэн. Тэгээд тэр хүн өвгөнөөс мөнгө зээлээд явжээ.

        Өвгөний гурван хүү эцгийгээ хөгшин дээрээ улаан нүцгэн ядуу гэж өдрөөс өдөр ад үзэж зовоох болжээ. өвгөн хүүхдүүдийнхээ тарчилган зовоохыг тэсвэрлэхэд бэрх болсон болохоор гэрээсээ салж, хөдөө гадаа тэнүүчлэн хоол гуйж явах болжээ. Нэг өдөр тэр хот ороод явж байтал нэг залуу гэрийнхээ үүдэнд сэлгүүцэж суух тааралджээ. өвгөн түүний дэргэд очоод идэх юм гуйжээ. Тэгээд тэр хүү өвгөнийг гэртээ оруулж хоол цайгаар дайлаад: миний ах өвчлөөд эзгүй байгаа тул та түр надад бараа болж манай гэрт сууна уу гэж гуйж гэнэ. Тэр залуу өвгөнийг тун их хүндэлж байсан гэнэ. Залуу ангийн хорхойтой гэдгийг өвгөн ажиглаад өдөр болгон залууд ан хийх туршлагаасаа ярьж өгдөг. өтгөн залуу хоёр маш эв найртай хамт амьдрах болжээ.

        Ингээд олон хоног өнгөрч байтал гаднаас нэр ноёны хувцастай хүн орж ирээд өвгөнийг харангуутаа баярлан: би таныг эрээд олохгүй их удлаа. Ингэж санаандгүй уулздаг юм байжээ гэжээ. гаднаас орж ирсэн тэр хүн бол урьд нь морь хэрэгтэй гэхэд нь мөнгөөр тусалж явуулсан тэр хүн байжээ. Тэр хүн өвгөний мөнгөөр морь худалдаж аваад ан агнах тэмцээнд оролцоод тэргүүлж, нэр төр мандаж, зэрэг жинстэй болсон гэнэ.

        Ингээд өвгөн тэр ах дүү хоёрын аав нь болж аз жаргалтай амьдарсан гэнэ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе