• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр буурыг номхтгосон Цэрэндорж

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-25 10:44:34

        Чин улсын үед Өвөр Монголын Улаан-Цав аймгийн Дүрвэд хошуунд Даваа-Гүнтэн гэдэг харгис хэрцгий туслагч тайж байжээ. Манж чин гүрний үед Дүрвэд хошууны тэргүүн зэргийн тайж арван зургаан хамжлагатай, дэд зэргийн тайж нь арван хоёр хамжлагатай , гуравдугаар зэргийн тайж арван хоёр хамжлагатай дөрөвдүгээр зэргийн тайж нь зургаан хамжлагатай, хохь тайж юу гүй юм гэнэ. Даваа-Гүнтэн дөрөвдүгээр зэргийн тайжийн туслагч байсан бөгөөд хамжлагаа санасны зоргоор дарлаж байдаг байжээ. Тэр үед тайж нь ядуураад боол хамжлага нь баяжсан байвал тайжаа заавал өргөн тэжээдэг заншилтай байжээ.

       Даваа-Гүнтэний хамжлага Цэрэн-Дорж дарлал мөлжлөгийг тэсэж ядан үргэлж эсэргүүцдэг байсан бөгөөд Даваа-Гүнтэн туслагч бас Цэрэндоржоос зүрхшээж дур таваараа аашилж чаддаггүй байжээ. Нэг өдөр Даваа-Гүнтэн туслагч таван мянган хонь багтдаг хашааны хөрзөнг гишгүүлэх гэж Цэрэндоржийг дуудаж авчраад: за чи энэ хорооны хөрзөнг гишгээд аль гэж тушаахад Цэрэндорж дөрвөн хүрзийг ир гартал нь билүүдээд таван тамгатай тогоонд мах чануулж идээд орой болохоос өмнө тэр хашааны хөрзөнг бүгдийг гишгээд дууссан байжээ. Орой нь Даваа-Гүнтэн туслагч хонио оруулах газаргүй болсон тул дараа өдөр нь тав зургаан хүн дуудаж ирээд Цэрэндоржийн гишгэсэн хөрзөнг хэдэн хоног ноцолдож байж дөнгөж гаргажээ. Тэгээд Даваа-Гүнтэн туслагч Цэрэндоржийг тонилгох арга бодож байтал Сөнд хошуунд нэг баян айлын буур цахрын хойд хошууны ууланд хүн барьж идмээр болон айлын хүрээ хашааг шөргөөн унагаахад хүрчээ.

       Ингээд Сөнд хошууд баяд цахрын амбан нар Дүрвэдийн Даваа-Гүнтэн туслагчтай галзуурсан буурыг номхтгох арга зөвдөж, хэн хэрэв номхтгож чадвал түүнд ботготой ингэн тэмээ шагнана гэж гэнэ. Даваа-Гүнтэн туслагч Цэрэндоржийг тэр догшин буурны хөл үхүүлэх санаатай түүнийг дуудаж ирээд: чи хэрэв тэр буурыг номохтгож чадвал чамд ботготой ингэн тэмээ өгнө гэхэд Цэрэндорж: тэгвэл та надад нэг сайн морь олоод өг гэж гэнэ.

       Даваа-Гүнтэн Цэрэндоржийн санаагаар болж түүнд нэг сайхан жороо морь унуулаад явуулж гэнэ. Цэрэндорж жороо морио унаад цахрын хойд хошуунд хүрч буур байгаа газрыг сураглаж, хэн надад замчлах вэ гэвэл хүмүүс бүгд айгаад явахгүй байсан гэнэ. Тэгж байтал нэг залуу хүрч ирээд : та хэрэв миний амийг хамгаалбал би танд замчилж өгье гээд Цэрэндоржийг дагуулан буур байгаа уулын орой дээр хүрчээ. Тэгтэл нөгөө догшин буур тэмээн сүргээ хураагаад өөдөөс хамхуул шиг бөмбөрөн гүйсээр ирсэн хүчиндээ зөрөөд гартал нь Цэрэндорж буурны өмнө хөлөөс шийрлэн шилэн хүзүүгээр зодсоор номхруулж хөөгөөд айлын гадаа ирэхэд хүмүүс айгаад гэр лүүгээ зугтааж байна гэнэ. Цэрэндорж буураа туусаар Дүрвэд хошуунд ирж Даваа-Гүнтэн туслагчид хүргэж авчрахад тэр харин хэлсэндээ суулгүй, буурыг номхтгосон бол ашгүй, ингэ мингэ авна гэсний хэрэггүй гэж гэнэ.

       Тэгж байтал Даваа-Гүнтний хар буур галзуурч гэнэ. Тэр айхдаа энэ хоёр галзуу буурыг номхтгож өгвөл чинь хоёр ингэ өгье гэж урьдаар ингээ өгч гэнэ. Тэгээд Цэрэндорж хоёр буурыг номхтгож, хоёр ингэтэй болсон гэдэг.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе