• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сайхан сэтгэлт анчин

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-25 10:50:03

       Эрт урьд цаг нэгэн сайхан сэтгэлтэй анчин гол мөрний эх авсан газар ан гөрөө хийж амьдардаг байсан гэнэ. Амьдрал нь тийм ч сайн биш байжээ.

      Нэг өдөр анчин ганзага дүүрэн буцаж явтал, гэнэт өмнөөс нь хэдэн том эр гарч ирээд байдаг юмыг нь булаагаад бас анчны нэг хөлийг цохиж хугалаад явж гэнэ. Тэгээд анчны эхнэр гаслан уйлж сайхан сэтгэлтэй хүнд яагаад саад олон байдаг юм бэ хэмээн нөхрөө асран сууж гэнэ.

      Биеэ сувилан суусаар байгаад нэлээд удаж, хоног тасрах шахсан тул анчин өвчин нь төдий л сайн болоогүйгээр аргагүй эрхэнд буугаа аваад ууланд гарч гэнэ. Тэгээд арай гэж хэдэн юм агнаад буцаж явтал нөгөө хэдэн дээрэмчин ахиад гарч ирэн юмыг нь булааж, сайн эдгэрч амжаагүй хөлийг нь бас хугалаад явж гэнэ. Том чулуун дээр манарч унаад сэхээгүй хэвтсэн анчин нэг сэрэхэд баахан хулганууд түүнийг тэгш зүг зүгээс нь чирээд тэгш газар хэвтүүлж тасарсан хөлийг нь чирч авчраад залгаж өгсөн мөртөө долоосоор байгаа хөлийг нь бүрмөсөн эдгээж өгсөн гэнэ. Анчин зүүд зэрэглээн дунд байгаа юм шиг энэ бүхнийг итгэж ядан байтал нэгэн буурал сахалтай өвгөн түүний өмнө илэрч, сайхан сэтгэлтэй хүү юм аа чи, май, тусламж хэрэгтэй үедээ үүнийг шатаагаарай, хүссэн бүхэн чинь сэтгэлчлэн бүтэх болно гээд нэгэн улаан зандан модны хэлтэрхий өгсөн гэнэ.

      Тэгээд дэргэд нь байгаа гэрэл цацарсан зандан модны хэлтэрхий, эдгэрсэн хөлөө хараад баярласан боловч, морьгүйгээр яаж ан хийдэг билээ гэж гасалж байтал гэнэт ганган эмээл хазаартай нэг морь хаанаас юм бүү мэд хүрээд ирж гэнэ. Анчин баярлахын туйл болж морио унаад давхиулсаар гэртээ харьж гэнэ.

      Түүнээс хойш анчны амьдрал бага багаар сайжирч анчин эхнэртэйгээ баяр хөөртэй аж төрөн амьдрах болж гэнэ.

      Нэг өдөр аянга цахилан аадар бууж, шуурга босон морь унааг нь хийсгээд хаа аваачсаныг мэдэхгүй болжээ. Арван хоног дараалсан энэ гамшигт агаарын наран бүрхэгдэн, алтан дэлхий нэлдээ усанд автагдсан гэнэ. Анчин эхнэртэйгээ нэг модон дээр гараад байж байтал их үерийн ус төдий л удалгүй эд хоёрын хорогдож байсан модонд ойртоод ирсэн гэнэ. Эхнэр нь сандраад : энэ үед хуш модны дурсаар хийсэн завтай байсан бол гэж үглэж байтал гэнэт хаанаас нь бүү мэд нэг хуш модны дурсаар хийсэн завь гараад ирж гэнэ. Тэд завин дээр суугаад ямар ч зорилгогүй хөвж явтал: амь авар гэж хашхирах дуу сонсогдож гэнэ. Очоод үзвэл анчны юмыг булаасан дээрэмчин байжээ. Түүнийг таниад анчин буцаж явтал тэр дээрэмчин буруугаа хүлээгээд байхаар нь өрөвдөөд амийг нь аварч гэнэ. Нэг хэсэг их тус болж байсан боловч нөгөө дээрэмчин удалгүй үнэн дүр нь илэрч анчныг санаандгүй байтал нь хорлон алаад эхнэрийг нь булаан эзэлж гэнэ.

      Анчны эхнэр гэнэт улаан зандан модны хэтрэхийг санаад түүнд зовлонгоо ярьж гэнэ. Тэгсэн чинь үлгэрийн эхэнд гардаг буурал сахалтай өвгөн хүрч ирээд анчныг амьдруулж, засаршгүй дээрмийг хэдэн хэсэг болгон салгаж хаяад явж гэнэ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе