|
|
||
Ө.Начин
Уужим хөндийгөөн даргитал хүлэг шалган нижигнэдэг ч
Уяандаа ирж буухаараа намуухан болдог эрчүүд
Уулын чулууг ч эсгэм гүдэсхэн зангаараа байдаг ч
Ууртай аавдаа загнуулахаараа уяхан болдог эрчүүд
Хадтай хайрханаа дууриаж эрсхэн нуруутай төрдөг ч
Хатавчаа алхахынхаа агшинд намхан болдог эрчүүд
Бүхний мэлмийд мялаалгаж аваргын дуунд дэвдэг ч
Бөгцгөр ээждээ үнсүүлэхээрээ жижигхэн болдог эрчүүд
Адтай өвлийн хүйтэн ард нь наалдаж ирдэг ч
Аяга цайгаа барихаараа дулаахан болдог эрчүүд
Алагтай бортой хорвоог сэтгэлдээ тээж зүддэг ч
Алдрайхан үрээ үнэрлэхээрээ тайван болдог эрчүүд
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |