|
|
||
Эрт урьд цагт нэг сайн хүн бас нэг муу хүн байж гэнэ. Тэд бие биенээсээ нэлээд зайтай суудаг юм байна. тэд ерөөс уулзалдаж байгаагүй боловч нэг нэгнийхээ тухай сонсож байдаг байжээ. Нэг өдөр сайн хүн нь муу хүнтэйгээ уулзахаар очиж гэнэ. Тэгээд сайн хүн муу хүний зүг явж байтал, нэг танихгүй хүн өөдөс ирж явна гэнэ. Тэр хүн сайн хүнтэй уулзаад " та хаа явна вэ" гэж асууж гэнэ. Тэгсэн чинь " хүмүүс нэг муу хүн байна гэж яриад байх юм. түүнтэй уулзахаар явж байна гэж сайн хүн хариулж гэнэ. Тэгсэн чинь ирж явсан нөгөө хүн " нэг сайн хүн байна гэж би сонсоод түүнтэй уулзахаар явж байна" гэж хариулж гэнэ. Тэгээд энэ хоёр хүн бие биенийгээ таниад хоёулаа найз болъё гэж анд нөхөд бололцож гэнэ. Сайн хүн нь ах болж муу хүн нь дүү болж гэнэ.
Тэгээд сайн хүн нь муу хүнийхээ гэрт гурав хоноод явахад нь муу хүн " би таныг дөхүүлээд өгье" тэгээд муу хүн нь сайн хүнийгээ хүргэн зам гараад нэлээд дөхүүлж өгөөд буцах үед нь муу хүн сайн хүний зүг хандаж " та нүдээ аньж бай, би танд нэг юм өгье" гэхэд нь сайн хүн юу ч болоогүй нүдээ аньж гэнэ. Тэгсэн чинь муу хүн хутга гаргаж ирээд сайн хүний нүдийг ухаж гэнэ. Тэгээд сайн хүн өвдөн шаналах зуур та юуны тул ингэж байгаа юм бэ гэвэл муу хүн " би муу хүн учраас ингэж байна, та сайн хүн болоод явж бай, түүнийхээ эрхээр нүдгүй боллоо шүү" гэж гэнэ.
Сайн хүн нүдээ сохлуулаад явж байгаад гэнэт нэг юманд бүдрэн нүх руу унаж гэнэ. Тэгээд тэмтэрсээр байгаад арай гэж нэг айлын гадна хүрч гэнэ. Тэгсэн чинь тэр нь амбан хүний гэр байж гэжээ. тэр анбаныхан нүдээ сохлуулсан хүн явж байгааг хараад " энэ хүн ямар нэгэн бүтэлгүй юм хийгээд нүдээ сохлуулсан байж магадгүй гэж үзэн ад чөтгөртэй гэрт оруулж хэвтүүлж гэнэ.
Сайн хүн тэндээ хэвтэж байтал, шөнө дунд өнгөрөөд хэдэн амьтан орж ирж гэнэ. Тэгээд хороондоо хүнгэнэтэл ярилцаж байна гэжээ.
Үнэг хэлж байна гэнэ: өнөөдөр их азгүй өдөр таарлаа, долоо найман гахайн торой хөөгөөд гүйж байтал нэг муу хүн ирж намайг хөөгөөд явуулчихсан, хэрэв би хүн байсан бол энэ чимээг эзэнд нь хэлээд хэдэн мөнгөтэй болох байсан юм гэж гэнэ. Тэгсэн чинь чоно өгүүлж байна гэнэ: би нэг усан хулгана тууж яваад гүүн тийшээ дэндүү хүйтэн болохоор нь байдаг юм уу гэж явж байгаа хальтарч унаад санаандгүй хэдэн ус балгаад авсан чинь миний сохор нүд эдгээд явчихлаа гэж гэнэ. Үнэг чоно хоёр ирвэсд хандаад: ирвэс ах та хаагуур явсан бэ гэж нэгэн зэргээр асуухад ирвэс: өнөөдөр үнэхээр азгүй өдөр тааралджээ. Бүтэн өдөр хэл дээрээ юм тавиагүй, би нэг гэрэм бариад залгих гэж байсан чинь тэр харин, намайг битгий ид, бид тань сайн чимээ хэлж өгье гээ гуйгаад байхаар нь идэхээ болиод чагнавал, амбаны охин галзуу өвчин тусаад хэдэн жил болж байгаа. Хэн хэрэв түүний охины нүдийг эдгээж чадвал амбан түүнд охиноо өгнө гэсэн. Хэрэг амбаны гэрийн хажууд байгаа худаг дотор байгаа загасны хүзүүнд өлгөөтэй тариныг гурван дахин уншвал тэр охины өвчин эдгэрнэ гэж хэлж гэнэ. Ээ чааваас, би хүн байсан бол амбаны хүргэн болоод амьдрах байсан юм гэж гэнэ.
Зэрлэг араатан азаар хүн байгааг мэдэлгүй хонож гэнэ.
Маргааш нь амбан хүн илгээж нөгөө сохор хүн амьтанд идүүлсэн эсэхийг нь хараад ир гэж явуулж гэнэ. Тэгээд зарц нар нь хүрч ирээд үзсэн чинь өгөө хүн яагаа ч гүй амьд мэнд байна гэнэ. Амбан яагаад амьд гарсныг нь сонирхоод сайн хүнийг гэртээ аваачаад яагаад сохор болсон, яагаад араатанд идүүлэлгүй амьд мэнд гарсан зэргийг нь нарийн асуухад сайн хүн болсон явдлыг нэг нэгээр сайхан ярьж өгч гэжээ. тэгээд тэр амбаны охинтой суугаад аз жаргалтай амьдрах болж гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |