|
|
||
Эрт урьд цаг өвгөн эмгэн хоёр үрийн ганц хүүдээ Намсрай гэдэг нэр хайрлаж гэнэ. өвгөн эмгэн хоёр ганц хүүгээ амандаа хийвэл ууснам болбуу, алгандаа тавивал бөмбөрнөм болбуу" гэж хайрласаар хүү нь өдрөөс өдөр өсөж эрийн цээлд хүрээд нэгэн өдөр ээждээ " ээжээ би өдий том болтлоо гадаа гарч орчлон ертөнцийн сонин сайхныг үзээгүй юм. одоо гадна дотно гарч үзье" гэж гуйхад аав ээж нь ядуу тул гурван алтан чямб өгч " үүнийг замын зардал болгоорой, замдаа сайн яваарай " гэж цацлаа өргөн хоцорсон гэнэ.
Намсрай гурван алтан чямбаа аваад явж байтал ээрэм цагаан хөдөө нэгэн анчин нум сумаараа нэг час улаан үнэгийг онилж байж гэнэ. Намсрай анчны дэргэд хүрч " анчин ахаа тэр үнэгийг алахгүй байж болох уу " гэж гуйж гэнэ. Тэгсэн чинь анчин " одоо намрын сүүл өвлийн эх болж байгаа тул үнэгний арьс их үнэд хүрнэ, үнэгний арьсаар малгай хийвэл ч сайхан малгай болно" гэж хариулж гэнэ. Тэгээд Намсрай " та тэр үнэгийг алахгүй бол би танд гурван алтан чямба өгье" гэсэнд анчин зөвшөөрөөд үнэгийг алалгүй мөнгийг нь аваад явж гэнэ. Тэгээд Намсрай хүү үргэлжлэн зам хөөгөөд явжээ. Уулыг даваж явтал нөгөө улаан үнэг хүрч ирээд " амийг аварсан ах танд их баярлалаа, би уул нь улсын хааны хүргэн юм. хэрэв танд ямар хүчир бэрхшээл тааралдвал тэр харагдаж байгаа өндөр уулын элгэн хаданд хүрч " үүдээ нээ гэж дуудвал би гараад ирнэ" гэж хэлээд алга болжээ.
Намсрай хүү их л хол газар хүрээд гэр орноо санаж нэг хоноод гарч гэр зүгээ явжээ. өвөл болж хүйтний эрч чангарч байсан тул нимгэн хувцастай Намсрай хүү дааран бээрч явтал нүүрс тээсэн хүмүүс тааралдаж нэг газар очиж нүүрсийг нь түлээд дулаацаж унтаад маргааш өглөө нь сэрэхэд нөгөө нүүрс тээсэн хүмүүс бүгдээрээ байхгүй гэнэ. Тэгээд аргаа барж үнэгний хэлсэн хаданд очоод " хаалгаа нээ" гэсэн чинь " нэг том дуутай мэлхий гарч ирээд " та бүрээд ирэв уу, гараа над өг, нүдээ ань, нээ гэхэд нээгээрэй " гээд баахан шуугьж байснаа "одоо нүдээ нээ" гэхээр нүдээ нээвэл " нэг сайхан ордны үүдэн дээр байна гэнэ. Ордны хаалгаар нэгэн гоо үзэсгэлэн охин бас нэг залуу гарч ирээд " та сайн ирэв уу, та намайг таньж байна уу" гэж асуусанд Намсрай " танихгүй байна"гэж толгойгоо сэгсэрч гэнэ.
Тэгэхэд нөгөө залуу " би үнэгт хувилаад явж байтал та миний амийг аварсан биз дээ, энэ бол лусын хааны охин" гээд дэргэд байгаа охиныг зааж гэнэ. Тэгээд алт мөнгө эд хөрөнгө юу ч авалгүй, зөвхөн бурхны өмнө тавиастай хоёр цагаан цэцгийн нэгийг нь аваад, эрднийн цэцгээр юу хүссэн бүхнээ авч , сайхан сэтгэлтэйгийнхээ эрхээр хожим нь бурхан болсон гэдэг.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |