• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ах дүү хоёр

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-05-18 12:14:17

       Эрт урьд цагт нэг баян айлын ах дүү хоёр байж гэнэ. Энэ ах дүү хоёрын аав нь нас барахдаа авааль гэргийгээсээ төрсөн хүүгээ, өрөө төлүүлж өвөө идүүлж голомтоо сахиулж, бага эхнэрээсээ төрсөн хүүгээ арван хэдэн насанд нь айлд хүргэн болгон өгчээ.

       Авааль эхнэрийн хүү болох ах нь аав ээжийн үлдээсэн өвдөө эрдэж өдөр турш архи ууж, зоос наадаж, шалиг самуун аашилсаар байгаад төдийн удалгүй өв хөрөнгөө бараад бадарч болох ойртсон байна.

       Бага эхнэрээ нь төрсөн хүү өдөр болгон тариан ажил хийж, ядуу зүдүү аж төрөн амьдарч байлаа. нэгэн өдөр дүү нь нохойн мах ба архинд дуртай, үгүй ядуу хүнд тус хүргэдэг нэгэн заяа бодогч байна гэж бусдаас сонсоод гэртээ харьж эхнэртэйгээ зөвлөөд хоёр лан архи хэдэн жин нохойн мах худалдаж аваад заяа бодогчийг гэртээ залж заяагаа бодуулжээ. Заяа бодогч архийг нь уугаад махыг нь идээд хүзүүндээ дүүжилсэн таарчигнаасаа нэг үрэл гаргаж, " та нар үүнийг есөн тамгат тогоонд дүүрэн ус хийгээд долоон хоног чанавал тогооны хавахаас нь дээшээ өргөгдөх юм. тэр үед нь нээж үзээрэй " гээд өөр юу ч хэлсэнгүйгээр таягаа тулж даяар олныг тойрохоор явсан байлаа.

       Ингээд эр эм хоёулаа заяа бодогчийн хэлсэн ёсоор үрлээ долоо хоног чанасан чинь харин үнэхээр тогооны хавахаас нь өргөгджээ. Тэгээд эр эм хоёулаа их л баярлан тогооны хавахаасийг нээгээд үзсэн чинь тогоо дүүрэн мөнгөн туяа татаж байжээ. Эр эм хоёулаа заяа бодогчид талархан тогоо дүүрэн мөнгийг эдлэн таатай сайхан амьдарсан гэнэ.

       Ховдог санаатай ах бэргэн нь дүүгээ баян болж сайхан амьдарч байгааг сонсоод дүүгийндээ ирж буян жаргалыг нь магтсан сайн үг хэлэхэд үнэн санаа ариун сэтгэлт дүү нь өөрийн өнгөрөөтлөө ярьж өгчээ. Ашигт шунахай арга мэхтэй ах бэргэн нь үүнийг сонсоод гэртээ харьж хар архи нохойн махыг их олон базааж заяа бодогчийг гэртээ урин гэртээ авчирч согтсоных нь дараа хүзүүн дэх таарчигийг нь хулгайлан авч сэмээрхэн хол хаяад гэртээ ирж, атга үрлийг хоёр ангилаад хоёр тогоонд хийж, долоон хоног чанахад хавахаас нь өргөгдөж, завсраас нь шижир алтны өнгө харагдахад хоёулаа их баярлан, бид чинь азтай улс байна шүү, дүүгийн тогоонд зөвхөн мөнгө дүүрч байхад бидний тогоонд харин алт дүүрч байдаг гэж ирээд тогооны хавахаасийг нээхэд тогоо дүүрэн алт нь гал болж үс гэзгийг нь шатааж гэр байшинд нь түймэр гарсан байна. ах бэргэн хоёр нь ашигт шунаснаас болж дүүгээсээ долоон доор болж түмэн айлыг хэсэн бадарчлан амьдарсан гэнэ.

       Энэ үлгэр Өвөр Монголын ордос нутагт их яригддаг байсан бөгөөд хүн ер нь цайлган цагаан сэтгэлтэй байх хэрэгтэй, олз ашигт дэндүү их шунаж болохгүй гэдэг ёс учрыг өгүүлсэн байдаг юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе