• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эгч охин дүү гурвуул

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-05-18 12:28:53

        Эрт урьд цагт бартаат уулын энгэр, балар шугуйн дунд гурван охинтой, таван хар ямаатай өвгөн эмгэн хоёр аж төрөн амьдарч байсан гэнэ.

        Өвгөн өдөр бүр таван хар ямаагаа усны тунгалаг өвсний соргогоор хариулан явдаг байжээ.

        Нэг өдөр гэнэт зүү өмнө зүгээс шижин сур гөлөлзүүлсэн нэгэн шар нохой харвасан сум мэт гүйж ирээд өвгөний таван хар ямааг хазаж майлуулаад сүйд болсонд өвгөн их сандарч шилбүүр эргүүлэн цохилон оржээ.

        Өнөөх шар нохой таван хар ямаатай нооролдон байж, өвгөний зүг ноцон ирсэнд сандарсан өвгөн шилбүүрээ алдан татагдан ойчоод, " амь авраачээ" гэж хашхирсанд нөгөө шар нохой хүний хэлээр " өвгөн та амьд явяа гэвэл гурван охиныхоо нэгийг нь надад өг, гүй бол би чамайг таван хар ямаатай чинь хамт барьж иднэ" гэжээ.

        Айсан өвгөн тэнтэр мөнтөр алхсаар гэртээ харьж эмгэндээ энэ явдлыг ярьжээ. Тэгээд эмгэн нь том охиноо дуудаад " нэг шар нохой та гурвын нэг аваачихгүй бол аавыг чинь таван хар ямаатай нь иднэ гэнэ. Охин минь чи очих уу" гэж асуусанд том охин нь " хүний охин хүнд мордохоос биш юу гэж нохойд мордож байхав дээ, би тэр муу нохойтой чинь суухгүй гэж хаалга саван гарч оджээ. Эмгэн дунд охиноо дуудаж асуусанд мөн л эгчтэйгээ адилхан хариу өгчээ. Хамгийн сүүлд бага охиноо дуудаж асуусанд бага охин нь " бид ааваа идүүлэхгүй, аавынхаа төлөө бид тэр нохойтой сууя" гэжээ. Аав ээж хоёр нь отгон охиноо тэврэн уйлж, нүүр гарыг нь угаагаад шар нохойн дэргэд дагуулж аваачсанд шар нохой юу ч хэлэлгүй отгон охиныг нь нуруун дээрээ унуулмагц наран жаргах зүгт тоос манаруулан одсон гэнэ.

        Нэг сар өнгөрөөд өвгөн охиныхоо үхсэн амьдыг нь мэдье гээд хөгшнөөрөө сарын хүнс бэлтгүүлээд салбархай хулсан таяг чирч баруун хойд зүг алхжээ. Нэр сар яваад нэг том нүхний дэргэд ирэхэд охиныхний хоёр гутал үзэгджээ. өвгөн нэгэн зэрэг энэлэн шаналан уйлаад охиныхоо ясыг ч гэсэн авч харъя гээд тэр нүхэн руу оржээ. өвгөн тэмтчин бүдэрч гурван хоног явсны дараа гэнэт шар гэрэл цацарч сайхан сайхан орд харшууд жигдрэн харагдав гэнэ. Өвгөн гуай энэ бүхнийг мэлрэн гайхаж явсаар яг дэргэд нь хүрч очиход оосор бүчгүй өндгөн цагаан гэрт охин нь гэзгээ самнан сууж байв гэнэ. Уул нь нөгөө шар нохой бол лусын хааны хүү байж, үнэнч шударга хатантай болъё гээд шар нохойд хувилан өвгөний бага охинтой суусан юм гэнэ. Тэгээд хүргэн нь хадам аавдаа мөргөн золгож, адуу мал алт мөнгө бэлэглэн хөгшин буурал аавыгаа хүндэлж, бас юу хүссэн бүхнийг биелүүлж өгдөг эрдэнийн хул бэлэглэсэн гэдэг юм. сайн санааны үзүүрт сүү гэдэг энэ дээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе