|
|
||
2009 оны 9 дугаар сараас БНХАУ-ын зохиолч Жян Рүний "Чонон сүлд" ном Монгол улсад борлуулагдаж эхэллээ. Энэ номыг Монгол улсын нэрт хятад судлаач Д. Болдбаатар орчуулж, "Дэлхийн сонгодог зохиол" цувралын 51 дэх ном болж Монголд хэвлэгдсэн байна.
Зохиолч Жян Рүний талаар товч дурдахад, тэрээр 1946 онд Бээжинд төрсөн. Жян рүн гэдэг нь түүний бичгийн нэр бөгөөд жинхэнэ нэрийг нь Люй Жяминь гэдэг. "Чонон сүлд" номоо 1997 оноос 2004 онуудад бичиж дуусган хэвлэлд гаргаснаар 30 гаруй орны хэлээр 100 гаруй орны сая сая уншигчдын ширээний ном болж чаджээ.
Жян Рүний өөрийнх нь хэлснээр, "Чонон сүлд" ном нь чонын тухай хэдэн арван үлгэр, үйл явдлыг тооцож, чоныг туйлын махчин, зэрлэг араатан гэдэг утгаар нь ойлгодог хүмүүсийн үзлийг өөрчилж, чоныг тэнгэр язгууртай тэнгэрийн амьтан гэдэг ойлголтыг нь нэмэгдүүлсэнд оршино. Ялангуяа энэ ойлголт нь монгол үндэстэнтэй салшгүй холбоотой болохоор монгол үндэстний өв соёл, нүүдэлчин ахуйг дэлхийд таниулахад энэ ном онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж боддог гэжээ.
Тийм ээ. Монголчууд сэрэл хурц, хурдан шаламгай бөгөөд хатуу бэрхэд тэсвэртэй, сур шиг сунаж, сухай шиг улайж, эрчит дөрвөн хөлөөрөө ээрэм талыг гаталж, агт сайн морины алмас туурайг цуцаасан, эр чадал хурдаараа амь зууж, эрэмгий омголон зантай талын хөх чоныг эрт цагаас эхэлж сүлд шүтээнээ болгож ирсэн юм.
Өнөө уг номыг Холливудын нэрт кино найруулагч Я Ке Ану дэлгэцийн бүтээл болгон гаргах гэж байна. Өнөөдөр бид мөн энэ номын радио бичлэгийг Өвөр Монголын нэвтрүүлэгч Оюунчимэгийн уншсанаар эрхэм сонсогч түмэндээ хүндэтгэн барьж байна. Энэхүү бичлэгийг сонсоод та бүхэн, гэрийн бараа харсан, гэдэснийхээ боол болоогүй, эрийн хүч шахсан, өлсгөлөн заяагаа тулсан, хүний дуугаар номхрох хөнгөмсөг зан сураагүй, хөх уулын эзэн болсон чонын тухай, түүнчлэн түүнийг сүлд шүтээнээ болгосон монголчуудын соёл иргэншил, ахуй амьдралын тухай өөрийн гэсэн ойлголттой болно гэдэгт найдаж байна.\редактор Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |