• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дархан хэлний уянгын бороо

CRI       (GMT+08:00) 2011-05-16 15:08:08

      Хаана явсан ч би эх хэлээрээ
      Хэнтэй ярсан ч би эх хэлээрээ.....хэмээх хүүхдийн цовоо хөөрхөн дуун хангинаж, цэцэрлэгийн хүүхдээс өгсүүлэн оюутан залуус хүртэл нэгэн тайснаа шүлэг найраг уншиж уралдсаар Хөх хотын хаврыг 6 удаа чимжээ. 6 дахь удаагийн "Дархан хэл" яруу найргийн наадам 2011 оны 4-р сарын 23-ны өдөр ийн өндөр бошгоо нээжээ.

     2005 оны 5-р сарын 1-ний өдөр "ӨМӨЗР-ны монгол үг хэл үсэг бичгийн ажлын дүрэм" -ийг нийтэлжээ. Энэ дүрмийг сурталчилж хэрэгжүүлэхийн төлөө Хөх хотын үндэстний хэрэг эрхлэх зөвлөл болон Хөх хотын монгол хэл бичгийн зөвлөл 2006 оноос эхлэн жил болгоны 4-р сард "Дархан хэл" яруу найргийн наадмыг зохион байгуулж, Хөх хот орны монгол хэл бичгийн ажлыг ахиулан, бүх хотын монгол залуусын монгол хэл бичгийг сурч хэрэглэх ажлыг идэвхжүүлсээр ирсэн байна.

     Хөх хотын үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн орлогч дарга Шүан Бао 6 дахь удаагийн "Дархан хэл" яруу найргийн наадмын нээлт дээр хэлэхдээ, 2006 оноос эхлэн жил дараалан эрхэлж 5 жилийн ойн баяраа угтан авчирлаа. Үндэстний төрийн бодлогыг туушлуулан хэрэгжүүлж, Үндэстний хэл соёлыг хамгаалан хөгжүүлж, багш сурагчдын эх хэлээрээ зохион бүтээх ур авьяасыг хүмүүжүүлэхэд нь туслахыг зорсоор ирсэн. 6 жилийн турш энэ зорилгодоо хүрч чадсан гэж бардам хэлж болно. 6 жилийн турш дөчөөд сургуулийн давхардсан тоогоор 3000 гаруй сурагч тус наадамд оролцжээ. Энэ наадам нийгмийн олон салбарын хамжилцаа туслалцаагаар амжилттай явагдсаар байна гэжээ.

     Энэ жилийн наадам цэцэрлэг, бага сургууль, анх дунд, өндөр дунд, их сургууль, нэмж сурах анги зэрэг 8 төрлөөр 23, 24-ний хоёр өдөр уралдаж, амжилттай өндөрлөлөө. Үүнд өндөр дунд, их сургуулийн оюутнууд өөрийн бүтээлээрээ уралдаж, бусад нь уран уншлагаар уралджээ.

     Ийн энэ 8 төрөлд тэргүүлсэн сурагчдыг загсаавал:

     1.Цэцэрлэг: Хөх хотын монгол хүүхдийн Цэцэрлэгийн Манантодон, уншсан бүтээл " монгол".

     2.Цэцэрлэгийн хамтын уншилт: Хөх хотын Шинэ хот дүүргийн монгол хүүхдийн Цэцэрлэгийн хүүхдүүд, уншсан бүтээл "хүүхдийн дөрвөн улирал".

     3. Нэмж сурах цэцэрлэгийн төрөл: Хөх хотын Шинэ хот дүүргийн монгол хүүхдийн Цэцэрлэгийн хүүхдүүд, уншсан бүтээл "туулай жилийн зун".

     4.Бага сургууль: Хөх хотын монгол сургуулийн Манингаа уншсан бүтээл "гэгээн монгол"

     5.Нэмж сурах Бага сургуулийн төрөл: Хөх хотын Юй чүан дүүргийн үндэстний бага сургуулийн Цэнгэл, уншсан бүтээл "таван зүс"

     6.Анх дунд: Дорно дахин Кино урлагийн сургуулийн Цэцэнбилиг, өөрийн бүтээл "өнчин модны тууль"

     7. Өндөр дунд: Хөх хотын монгол сургуулийн Хөх-манд, өөрийн бүтээл "их говийн тууль"

     8.Их сургууль: Өвөр Монголын багшийн их сургуулийн Хөх хотын монгол сургуулийн Сөргүүлэн ,өөрийн бүтээл "зүрхний минь гүнд нэгэн орчлон бий"

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе