• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аз жаргалын дээж

CRI       (GMT+08:00) 2011-07-01 16:07:51
Аз жаргалын дээж

Ачит нар зулайг чинь алтан цацаргаараа илэн эрхлүүлж
Азай хөх тэнгэр өлмий доор чинь танан цасаа дэвсэн хүндлэн
Дөрвөн зүгийн уулзвар хар цагааны эвсэлд
Дуу хууранд бүүвэйлэгдсэн хүн та азтай юм.
Алхам алхмаар алдуурах аз жаргалаа
Алиа хөөрхөн инээмсэглэлээр аргамжаарай
Аз жаргалын аргамж инээд юм шүү
Өглөөний алмазан шүүдэр хөл доор чинь бөнжигнөн сөгдөж
Өндөр алтайг давхад салхин хүртэл хөтөлж туслан
Найман зовхисийн бэлчирт Нар сарны гэгээнд
Найраг эгшигт аргадуулах хүн та жаргалтай юм.
Алхам бүртээ амсах аз жаргалаасаа
Алиа хөөрхөн инээж дээж өргө
Аз жаргалын дээж идээд юм шүү
Алаг цэцэгс үнэрээрээ хийморь сүрийг чинь сэргээж
Аниргүй тэнгэрийн одод, чамад атаархан ирмэн
Дөрвөн улирлын дэвжээ, жаргал зовлонгийн дэнсэнд
Дур хүслээрээ амьдрах хүн та жаргалтай юм.
Агшин агшинаар өөрчлөгдөх аз жаргалаа
Алиа хөөрхөн инээдээр тамгала
Аз жаргалын тамаг инээд юм шүү хүмүүсээ. \Г. Гансүхийн бичсэн шүлгүүдээс\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе