Хятадын Худалдааны Яамны орлогч сайд Вей Женьгєv 7-р сарын 7-ны єдєр Хятадын умард нутгийн Чан Чvнь хотод хэлэхдээ, Хятадын дэвшvvлсэн зvvн хойт нутгийг хєгжvvлэх тєлєвлєгєє нь Тvмэн мєрний нутаг районыг нээн хєгжvvлэхэд шинэ хvчин сэлбэсэн байна гэжээ.
Вей Женьгєv 7-р сарын 7-ны єдєр эхлэсэн НYБ-ын хєгжлийн программын газраас Тvмэн мєрний нутаг районыг нээн хєгжvvлэх тєслийн засгийн газрын хоорондын зєвлєлдєх зєвлєлийн 7-р хурал дээр ингэж хэлсэн байна.
Вей Женьгєv хэлэхдээ, Хятадын засгийн газрын 2003 оны дэвшvvлсэн зvvн хотын хуучин аж vйлдвэрийн баазыг хєгжvvлэх болон зvvн хойт Азийн бvс нутгийн хамтын ажиллагааг эрчимжvvлэх хєгжлийн стратеги нь зvvн хойтын Тvмэн мєрний нутаг районы хєгжлийг Орос, Солонгосын боомтын эдийн засаг, Хуй Чvнь боомтын эдийн засаг, зvvн хойт болон Євєр Монголын дотор газрын эдийн засгийг хєгжvvлэх чиглэлээр гvнзгийрvvлэн хєгжvvлэхийн тєлєє, гадаад дотоод талын аятай нєхцєл боломж олгож, мєн ч Тvмэн мєрний нутаг районы эргэн тойрны орнуудын Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагааг хєгжvvлэхэд сайн сайхан аз тохиол хєгжлийн орчин ахуй бий болгож єгєх юм гэжээ.
|