• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Халдварт өвчнөөс сэргийлэх ажил өрнүүлж байна

Синьхуа Агентлаг

      5-р сарын 21-ний өдрийн бадлаар, Хятадын Эрүүл мэндийн яамны орон даяраас илгээсэн халдварт өвчнөөс сэргийлэх 2000 гаруй ажилтан болон Сычуань мужийн халдварт өвчнөөс сэргийлэх ажилтан нийт 5250 хүний эгнээ гамшигт нэрвэгдсэн районд халдварт өвчнөөс сэргийлэх ажил өрнүүлж байна.

      Өнөө халдварт өвчнөөс сэргийлэх ажил гамшигт хүнд нэрвэгдсэн 11 шянь, хотын 80 хувийн гацаа сууриныг хамарч, гамшигт нэрвэгдсэн районд хэрэглэсэн ариутгах эм бэлдмэл 1200 тоннд хүрсэн гэж Эрүүл мэндийн яамны ажилтан танилцууллаа. Үүний зэрэгцээ, эрүүл мэнд ариун цэвэрт хяналт тавих ангийнхан ч гамшигт хүнд нэрвэгдсэн районы 160 гаруй гол мөрөн, нуур, усан сангийн усны чанарт хяналт хэмжилт хийж, гамшигт нэрвэгдсэн иргэдийг төвхнүүлсэн 1800 гаруй цэгийн хүнсний аюулгүй байдал, ундааны усны чанарт хяналт тавьж байна.

      Одоогийн байдлаар, гамшигт нэрвэгдсэн районд хүнд ноцтой халдварт өвчин болон олон нийтийн эрүүл мэндийн онц байдал гарсан мэдүүлэг аваагүй байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе