|
|
||
19-ний өдрийн өглөөгөөс эхлээд, Хятадын орон нутгийн үндэстнүүдийн олон түмэн Сычуань мужийн Вэнь чуаны хүчтэй газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийг эмгэнэн гашуудсан байна.
5-р сарын 12-ны өдөр, Сычуаний Вэньчуаньд 8.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Үүнд холбогдуулан Хятадын төрийн зөвлөл зар нийтлүүлж, 5-р сарын 19-нөөс 21-ний өдрүүдийг бүх Хятадын эмгэнэлийн өдөр болгохоор тогтоосон байна.
19-ний өглөө, нийслэл Бээжингийн Тянь аньмэнь өргөн талбайд олон мянган хүн ард хуран цугларч, төрийн далбаандаа ёслон хүндэтгэл илэрхийлж, хүчтэй газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийг гүнээ эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлсэн байна.
19-ний өдрийн 14 цаг 28 минутад, чагнаалын дуу эртний Лхас хотод цууриадахад, Будла ордны өргөн талбайд үндэстнүүдийн олон мянган хүн ард хамтдаа дуугүй гашуудах ёслол үйлдэж, хүчтэй газар хөдлөлтөд эндсэн хүмүүсээ эмгэнэн гашуудсан байна. \Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |