• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сычуань мужийн Пань Жихуагийн газар хөдлөлтөд 33 хүн эндэж 506 хүн шархдажээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын газар хөдлөлтйн ажил эрхэлсэн үндсэний газрын мэдэгдсэнээр, 9-р сарын 1-ний 8 цагийн байдлаар, Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Пань Жихуад гарсан 6.1 баллын газар хөдлөлтөд нийт 33 хүн амь насаа алдаж, 506 хүн шархдасан байна.

     Үүнд Сычуань мужийн 27 хүн, Юүньнань мужийн 6 хүн нас барсан юм байна. Уг хоёр мужийн бараг 800 мянган хүн гамшигт өртөж, тэднийг нэн даруй шилжүүлж төвхнүүлсэн болохоор, гамшигт нэрвэгдсэн иргэдийн санаа сэтгэл нь тогтвортой, амьдрал нь дэг журамтай байна.

     Ардын Чөлөөлөх Армийн офицер дайчид газар дээр нь хүрэлцэн очиж, гамшгаас авран туслах маш олон эд барааг ч гамшигт нэрвэгдсэн нутагт хүргэсэн байна. /Хүчит орчуулж Номин хянав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе