• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бид шинэ амьдралтай боллоо- Сычуаний гамшигдсан районы иргэдийн амьдрал ахуй

Хятадын Олон Улсын Радио

    Өдөр болгоны үдээс хойно, Сычуань мужийн Дү Жян-янь хотын Шян Э балгасны Чи Пань тосгоны настан Дүн Жэньжи шинэ тосгоноороо эргэцэж үздэг. Ар араасаа баригдаж байгаа шинэ байруудыг хараад тэрээр яах аргагүй сэтгэл догдолж байлаа. Дүн настны уулын амьдарч байсан байшин нь ноднин жилийн 5-р сарын 12-ны онц их газар хөдлөлтийн гамшигт нурж сүйрсэн хэдий ч азаар гэрийн хүмүүс нь эндэж шархдаагүй байв. Гэсэн ч түүний удаан жилээр нөөцөлсөн эд хөрөнгө нь газар хөдлөлтийн дунд ор тас алга болжээ. Дүн настан гэр бүлийн есүүлээ түр орогнох байранд хагас жил шахам амьдраад дараа нь шинэ байранд орцгоов. Нэг насаараа давхар байшинд амьдарч үзээгүй Дүн настан 9 хүн амынхаа тоогоор дөрвөн өрөөтэй хоёр байшинтай болсон нь түүнд маш их баяр бахдал төрүүлж байлаа. Тэрээр хэлэхдээ:

    "Маш сайхан байна, ийм сайхан байшинд амьдарна гэж санаанд ч байгаагүй. Миний уулын амьдралын байдал нэлээд сайн байсан ч одоогийн энэ байшингийн хажууд юу ч биш. Одоо ус, цахилгаан, байгалийн хий зэргийг бүгд ашиглаж байна. Миний хуучин байраас хол дөхөм болсон" гэлээ.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе