|
|
||
Ху Жиньтао, Хань үндэстэн, 1942 оны 12-р сард Ань Хуй мужийн Жи Сид төрсөн. 1964 оны 4-р сард Хятадын Коммунист Намд элсэж, 1965 оны 7-р сард ажилд оржээ. Чин Хуа Их Сургуулийн Ус Ашиглалтын Барилгын Факультетийн гол мөрний цахилгаан станцийн ангийг төгссөн. Инженер цолтой.
Одоо Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв Хорооны Цэргийн Зөлөлийн орлогч дарга, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цэргийн Төв Зөвлөоийн орлогч даргаар ажиллаж байна.
1959—1964 онд Чин Хуа Их Сургуулийн Ус Ашиглалтын Барилгын Факультетэд суралцаж, 1964—1965 онд Чин Хуа Их Сургуулийн Ус Ашиглалтын Барилгын Факультетад суралцаж, улс төрийн дадлагажуулагчаар, 1965—1968 онд Чин Хуа Их Сургуулийн Ус Ашиглалтын Барилгын Факультетэд эрдэм шинжилгээний ажил хийж, улс төрийн дадлагажуулагчаар ажиллаж ""Соёлын хувьсгал" эхэлсний дараа тасалджээ", 1968—1969 онд Ус Цахилгааны Яамны Лю Зяся хавчилын барилгын газрын байшин барилгын ангид хөдөлмөрлөж, 1969—1974 онд Ус Цахилгааны Яамны Барилгын дөрөвдүгээр Газрын 813-р салбарын техникч, нарийн бичиг, Намын ерөнхий үүрийн орлогч нарийн бичгийн дарга, 1974—1975 онд Гань Су мужийн Барилгын Комиссын нарийн бичиг, 1975—1980 онд Гань Су мужийн Барилгын Комиссын Зураг Төлөвлөгөөний Ажлыг Удирдах Газрын орлогч дарга, 1980—1982 онд Гань Су мужийн Барилгын Комиссын орлогч дарга, Гань Су мужийн Коммунист Залуучуудын Эвлэлийн Хорооны нарийн бичгийн дарга 1982—09----1982 —12, 1982—1984 онд Коммунист Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга нарын Газрын нарийн бичгийн дарга, Бүх Хятадын Залуучуудын Холбооны дарга, 1984—1985 онд Коммунист Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга нарын Газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1985—1988 онд Гуй Жоу мужийн Намын Хорооны нарийн бичгийн дарга, 1988—1992 онд Төвдийн Өөртөө Засах Районы Намын Хорооны нарийн бичгийн дарга, 1992—1993 онд Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга нарын Газрын нарийн бичгийн дарга, 1993—1998 онд Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга нарын Газрын нарийн бичгийн дарга, Төв Хорооны Дэргэдэхь Намын Сургуулийн захирал, 1998—1999 онд Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга нарын Газрын нарийн бичгийн дарга, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орлогч дарга, Төв Хорооны Дэргэдэхь Намын Сургуулийн захирал, 1999—2002 онд Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга нарын Газрын нарийн бичгийн дарга, Төв Хорооны Цэргийн Зөвлөлийн орлогч дарга, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орлогч дарга, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цэргийн Төв Зөвлөлийн орлогч дарга, Төв Хорооны Дэргэдэхь Намын Сургуулийн захирал, 2002—2003 оны 3-р сард Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв Хорооны Цэргийн Зөвлөлийн орлогч дарга, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орлогч дарга, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цэргийн Төв Зөвлөлийн орлогч даргаар тус тус ажилласан бөгөөд 2003 оны 3-р сараас Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв Хорооны Цэргийн Зөвлөлийн орлогч дарга, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цэргийн Төв Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байна.
Хятадын Коммунист Намын арван хоёрдахь сонгуулиар Төв Хорооны орлогч гишүүн, гишүүн, арван гурав, арван дөрөв, арван тав, арван зургаадахь сонгуулиар Төв Хорооны гишүүн, арван дөрөв, арван тавдахь сонгуулиар Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Байнгын Хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга нарын Газрын нарийн бичгийн дарга, арван зургаадахь сонгуулиар Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Байнгын Хорооны гишүүн, Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын Коммунист Намын арван тавдугаар Их Хурлын дөрөвдүгээр Бүгд Хурлаар Хятадын Коммунист Намын Төв Хорооны Цэргийн Зөвлөлийн орлогч даргаар нөхөн сонгогдсон. Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн зургаадахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны Байнгын Хорооны гишүүнээр сонгогдсон. Гэргий нь Лю Юнчин, эднийх 1 хүү, 1 охинтой.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |