Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын удирдах хүмүүсийн зөвлөлийн 9-р бага хурал 16-ны өдөр Оросын Екатеринбургт болов.




Хятад улсын дарга Хү Жиньтао болон ШХАБ-ын Орос, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан зэрэг гишүүн орны удирдах хүмүүс юуны өмнө уг байгууллагын ажиглагч орон Монгол, Пакистан, Иран, Энэтхэг дөрвөн орны удирдах хүмүүстэй хэлэлцээ хийлээ. Үүний дараа энэ бага хурлын дарга орон -- Оросын урьсан Афганистаны удирдах хүн, НҮБ зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгч нар хамтаар хэлэлцээнд оролцоно.
1 2