• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр монголын төв Хөх хот

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-16 15:59:00

     ӨМӨЗО-ы улс төр, эдийн засаг, соёлын төв Хөх хот нь Хятадын баруун бүс нутгийг нээн хөгжүүлэх стратегийн хүрээнд чухал гол хотын нэгэнд ордог. ӨМӨЗО-ы дунд хэсгийн Түмэдийн тэгш газар, хойт талаараа Далан хар уулыг түшиж, урьд биеэрээ Хатан голыг хөвөөлж, нийслэл Бээжингээс 500 гаруй км зайтай, боомтын хот Эрээнээс 490 гаруй км зайтай, баруун хойт муж, район болон дотор газрыг хуурай боомтоор холбосон гарц газар төдийгүй Хятадын дотор газар болон Монгол улс, Орос, Европын улсуудыг холбосон гүүр юм. Хотын нийт талбай нь 17224 ам метр, Юй Чүань, Хотон, Шинэ хот, Сайхан зэрэг 4 дүүрэгтэй Түмэд зүүн хошуу, Ү Чүань, Хорин гэр, Чин Шүйхэ, Тогтох сянь гэсэн 5 хошуу сяньтай. Нийт 2.09 сая хүн амтай, үүнд хот дүүргийн хүн ам нь 10.6 сая, бүх хотын үндэстний цөөнхийн хүн ам 250 мянга, үүнээс монгол үндэстэн 188 мянга.

     Хөх хот нь цаг агаарын байршлын хувьд дунд дулаан бүслүүрийн доод бүсэд оршдог бөгөөд баруун хойтын эх газрын хуурай цаг агаарт нөлөөтэй, далайн түвшнөөс 1050 метрт байдаг тул зундаа хэт халуунгүй, өвөлдөө тэсгим хүйтэнгүй, дөрвөн улирал нь тодорхой ялгаатай.

     Хил хязгаарын нээлттэй хотын нэгд ордог Хөх хот нь дэлхийн 26 улс, бүс нутагтай олон талт эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоотой.

     Сүүлийн жилд, Хөх хот нь тариалан, хөдөө тосгоны эдийн засгийн бүтцийг өөрчлөхийг гол болгосон, ядуурлыг бууруулж чинээлэг амьдралын түвшинд хүрэх стратеги, аж үйлдвэрийн эдийн засгийн бүтцийг зохицуулахаар чухалчилсан хотын эдийн засгийг хөгжүүлэх стратеги, хотын цогц хүчин чадал, боловсон байдлыг дээшлүүлэхээр гол болгосон орчин үеийн хот бүтээн байгуулах стратегийг хэрэгжүүлж, улс ардын аж ахуй болон нийгмийн олон талт үйлс нь тасралтгүй хөгжиж, одоо улсын гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сэтгэлд нийцсэн хөрөнгө оруулах районы нэг болжээ. Хятадын баруун бүс нутгийг нээн хөгжүүлэх стратегийн хэрэгжилт нь Хөх хотын шинэ хөгжилд нэн чухал ач холбогдолтой бөгөөд Хятадын хойт хилд цоо шинэ Хөх хот сүндэрлэн босч байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе