• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөх хотын түүх соёл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-16 16:07:54

     Хөх хот нь өнө удаан эртний түүх, элбэг баялаг соёлын улбаатай. Одоогоос 500 мянган жилийн өмнөх (Да Яаогийн соёл)-нь Хөх хотын хүн ардын боловсон түүхийг гэрчилж байх юм. Байлдаант улсын үеэс хот байгуулж ирсэн түүх нь нэгэнт 2000 гаруй жил болжээ. Тэр үед Жао Үлин Ван одоогийн Тогтох сяньд (Юй Жүн) хотын суурийг эхэлж тавьсан нь Хятадын түүхэнд хамаг эртний феодалын хотын нэг болжээ. Одоогийн Далан хар уулын хормойгоор байгаа балагас хотын буурь нь хүмүүст Жао Үлин Вангийн Түмэдийн өргөн талд хот байгуулж байсан үүх түүхийг санагдуулдаг.

     1572 онд Алтан хаан, Хөх хотын Юй Чүань дүүрэгт хот байгуулж эхэлснээр одоогийн хотын дүр төрхийг буй болгосон бөгөөд дараа нь үүний суурь дээр Чин улсын үед хотыг өргөтгөн барьж, (Сүй Юань) хот гэж бас нэрлэж, Хятадын хойт хилийн цэргийн явдлын чухал бааз, худалдааны төв болгожээ. Хөх хот нь Хатан голын дунд урсгалын дээд талд оршиж байдаг. Хүннү, Сяньби, Тү-жүе, Монгол зэрэг умардын олон үндэстэнүүд хамтаар энэхүү эртний домогт нутагт эв найртай аж төрж амьдарч иржээ. Үүний дагуу тал нутгийн соёлыг бүрдүүлж, Жао Зюнь соёлоор онцлог болгож орчин үеийн нийслэлийн соёлыг төлөвшүүлсэн нь өнөөдөр Да Яаогийн соёл, Мони уулын хадны зураг, Хорин гэрийн Хань улсын үеийн онгоны хананы зураг, Жао Зюний онгон, Ляо улсын үеийн цагаан суварга, их зуу хийд зэрэг түүх соёлын дурсгалт зүйлүүд нь Хөх хотын түүхт соёлын өнө эртний түүхэн байдлыг тод харуулж байгаа юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе