• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөх хотын эдийн засаг, аж үйлдвэр

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-16 16:08:53

     Сүүлийн жилүүдэд, Хөх хот нь эдийн засгийн бүтээн байгуулалтын хурдацаа түргэтгэж, орчин үеийн хот байгуулахын төлөө, Хятадын баруун бүс нутгийг нээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэн хөгжүүлэх бодлогыг баримталснаар аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээний салбарыг зохицуулан хөгжүүлж маш их амжилт олсон байна. 1995 оноос нааш, дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээ жилд дунджаар 11.3 хувиар, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүхий хэмжээ жилд дунджаар 16 хувиар, санхүүгийн орлого жилд дунджаар 16.5 хувиар, нийгмийн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ жилд дунджаар 15 хувиар, нийгмийн хэрэглээний жижиглэн худалдаалах нийт хэмжээ жилд дунджаар 10 хувиар өсчээ. 2000 онд дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээ17.925 тэрбум юань, нэг хүнд ногдох дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээ 8478 юань, санхүүгийн орлого 2.045 тэрбум юаньд хүрчээ. Хотын хүн амд ногдох мөнгөн орлого 5582 юань, хөдөөгийн хүн амд ногдох цэвэр мөнгөн орлого 2538 юаньд хүрчээ.

     Хөх хот нь ӨМӨЗО-ы чухал аж үйлдвэрийн хот болох юм. Ноосон нэхмэл, хувцас, электрон хэрэгсэл, машин техник, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүн, химийн үйлдвэр, барилгын материалаарх гол болгосон, төрөл зүйл нь нэлээд бүрдсэн боловсруулах хөнгөн үйлдвэрийн системийг бүрэлдүүлжээ. Сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн эдийн засгийн бүтцийг зохицуулахад мэдэгдэм амжилт олж байна. 2000 онд Хөх хотын аж үйлдвэрийн нэмэгдэл өртгийн хэмжээ 6.53 тэрбум юаньд хүрч, И Ли корпораци, Үндэстэн корпораци, Жинь Юй корпораци, Чи Жи корпорациуд нь Хятадын том групп компаний эгнээнд орсон юм. И Ли корпораци болон Чи Ши корпораци нь ноос ноолуурын баялаг болон шинэ техникийн хүчнийг ашиглан, өөрийн гэсэн Хятадын нэрт бүтээгдэхүүнийг бүтээсэн юм. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөн байгуулалтыг эрчимжүүлэхийн дагуу, Хөх хот нь хувь хүн хамт нийтэд ашигтай эдийн засгийг хөгжүүлэх иж бүрэн төрийн бодлоло хэрэгжүүлснээр эдгээр салбарын хөгжилт нь эрчээ авч байна. 2000 оны сүүлчээр, хувийн хэвшлийн наймаачид 440 мянган өрх, амины аж ахуйн нэгж 6998 болж, эдгээр салбараас нийт 3 тэрбум юаний эдийн засгийн үр ашиг олжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе