• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хотын танилцуулга

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-16 16:10:44

     Эрээн хот нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны зүүн хойд хэсэгт Монгол улсын Замын-Үүд хотоос 9 км-ийн зайд орших бөгөөд БНХАУ-ын Монгол улстай хиллэдэг авто зам болоод төмөр замын хамгийн том боомт хот юм. Эрээн хот нь 27 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 100 мянган хүн амтай.

     1956 оны 1-р сард Бээжин-Улаанбаатар-Москвагийн чиглэлийн олон улсын төмөр зам тавигдсанаар Эрээн хот байгуулагдсан бөгөөд Хятад улсын гадаадтай чөлөөтэй харилцах хилийн хамгийн анхны 13 боомт хотын нэг болсон түүхтэй.

     Эрээн хот бол дэлхийд нэртэй "Аварга гүрвэл"-ийн нутаг билээ. Олон улсын амьд бодисын номд хамгийн эрт тэмдэглэгдсэн чулуужсан Аварга гүрвэлийг эндээс олж нээсэн юм. Энэхүү чулуужсан Аварга гүрвэл нь олон улсын амьд бодисын ертөнцөд ер бусын их шуугиан дэгдээж, Америкийн "Эрэн үе" сэтгүүл 2007 оны байгалийн шинжлэх ухааны 10 том нээлтийн нэгээр тодруулж Guinness-ийн номд тэмдэглэсэн байдаг.

     Аварга гүрвэлийн дүрс бүхий Эрээн хотын хаалга нь чөлөөт харилцаа, итгэл найдвар, соёл боловсрол, эв найрамдлыг илтгэн "Нөхөрлөл", "Хайр"-ын бэлэг тэмдэг болж байдаг.

     Эрээн нь нүүдэлчдийн хот болох учир монгол үндэстэн төвлөрөн суурьшсан газар. Эрээн хотод хятад газраа хоолоороо алдартай Сы Чуань, Гуан дүн, Ху Нань зэрэг орон нутгийн онцлог бүхий хоолны газар байхаас гадна Монгол хоолны газар олонтой, хонины боодог, халуун тогоо, сүүтэй цай, хуурга будаа, айраг цэгээ зэрэг монголчуудад таалагддаг хоол хүнс элбэгтэй.

     Эрээн хот нь хязгаар хярхаггүй үргэлжлэх уудам талын дунд оршдог бөгөөд жилийн 4 улиралтай, агаарын дулааны жилийн дундаж хэм нь 3.4 ℃ Газар зүй хувьд говь тал хосолсон агаад бас үзэсгэлэнт нуур устай. Эрээн хотоос зүүн хойш 8 км-т орших давст нуурыг Эрээн нуур гэдэг юм. Чухам энэ нуурын нэрээр тус боомтыг нэрлэсэн ажээ. Эрээн нуурын урт нь 4 км, өргөн нь З км бөгөөд 1984 онд уг нуурыг түшиглэн давсны үйлдвэр байгуулсан ажээ.

     Эрээн боомт нь жилээс жилд өргөжин тэлсээр өнөөдөр хилийн том зах зээл хөгжсөн орчин үеийн хот болон сүндэрлэж байна.

     Эрээн хот нь гаалийн дэлгүүртэйгээс гадна худалдааны том жижиг арваад дэлгүүр, төрөлжсөн барааны дэлгүүр болон өндөр зэрэглэлийн 11 зочид буудалтай.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе