|
|
||
Эрээн боомт нь Бээжин хотод хамгийн ойр оршдог хуурайн замын хилийн боомт бөгөөд Япон, Зүүн Өмнөд Ази болон бусад хөрш орон, Монгол, Орос улс цаашлаад европын орнуудтай хил дамнасан олон улсын худалдаа хийх хамгийн дөт зам юм. Уг боомт нь хилийн шалган нэвтрүүлэх иж бүрэн цахим тооцоолуур бүхий ажлын тавцантай бөгөөд төмөр замын боомт нь 24 цагаар, авто замын боомт нь бүтэн 7 хоногоор ажилладаг юм.
Төмөр замын боомт:
Эрээн боомт нь Хятадын төмөр замын 4 их боомтын нэг бөгөөд төмөр замын өртөө нь орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий барилга байгууламжтай, Азид хамгийн томд орох барааны талбай болон галт тэрэгний дугуй солих агуулахтай, мөн галт тэрэг шалгах Н986 загварын системтэй, хилийн шалган нэвтрүүлэх тохилог том танхимтай, жилд 30 сая тонн бараа нэвтрүүлэх хүчин чадалтай боомт юм.
Авто замын боомт:
Эрээн хотын авто замын боомт нь улсын 208-р замын эцэст байрлаж, зорчигч болон бараа тээврийн 2 шалгалтын хэсэгтэй, хилээр орж гарах 8 орцтой, хилийн шалган нэвтрүүлэх, бараа хадгалах, бараа тээвэрлэх, ажиллаж амьдрах бүх үйлийг нэгтгэсэн, хил гааль болон татвар төлөлтийг нэг дор гүйцэтгэх зэрэг олон давуу нөхцөлийг бүрдүүлжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |