• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээний аялал жуулчлалын цэгүүд

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-16 16:15:43

     Эрээн хот нь Хятад орныг харах анхны цонх болохын хувьд шударга нөхөрлөлийг эрхэмлэдэг. Хотын иргэд, хотын шөнийн өнгө үзэмж болоод нэн сонирхолтой чулуужсан аварга гүрвэл, үлгэр домогт гардаг далайн зэрэглээний хот, эрт цагийн хадны сүг зураг, улаач өртөө, сүм хийд зэрэг аялал жуулчлалын арваад маршруттай бөгөөд эндээс цааш хятадын аль ч жуулчлалын баазад саадгүй хүрэх бүрэн боломжтой.

     Чулуужсан аварга гүрвэлийн дархан цаазат газар:
     Чулуужсан аварга гүрвэлийн дархан цаазат газар нь Эрээн хотоос зүүн хойшоо 9 км зайтай орших бөгөөд нийт талбай нь 110 кв. км, ӨМӨЗО-ны зэрэглэлийн дархан цаазтай газар юм. Энэ нутгаас Таваглаг туурайт гүрвэл, Өү овогт А-Цай гүрвэл, Нугасан хошуут гүрвэл, Шувуун гүрвэл, Хуягт гүрвэл, Эвэрт гүрвэлийн чулуужмал болон тэдгээрийн бүрэн бүтэн араг ясны чулуужмалыг олж илрүүлсэн юм. Үүнээс Эрээний чулуужсан аварга гүрвэл нь нэн эрт үеийн амьд бодисын олон улсын судлаачдын анхаарлыг ихэд татдаг юм. Энэ дархан цаазтай газарт чулуужсан Аварга гүрвэлийг тухайн газар нь байршуулсан байхаас гадна Аварга гүрвэлтэй холбоотой шинжлэх ухааны сурталчилгааны музей байдаг. Энэ музей нь эхний танхим, үзмэрийн гол танхим, малталт хийсэн тухайн талбай зэргээс бүрддэг.

     Чулуужсан Аварга гүрвэлийн шинжлэх ухаан сурталчилгааны музей нь малталт хийсэн талбай, чулуужмал агуулсан цэрдийн үеийн геологийн бүтцийн үзмэр, Аварга гүрвэлийн өндөгний үзмэр, Аварга гүрвэлийн электрон загвар болон тэдгээрийн дүрс бичлэгийн системтэй.

     Үлэг гүрвэлийн парк:
     Уг парк нь дотроо төв талбай, спортын хэсэг, хүүхэд багачуудын хэсэг, усан наадмын хэсэг, ургамалжуулалтын хэсэг, амралтын хэсгээс бүрдсэн нийт 27 га талбайтай.

     Аварга гүрвэлийн музей:
     Нийт 1.8 кв.м барилгын талбай бүхий уг музей нь 200 сая юаны хөрөнгө оруулалтаар баригдаж, Эрээн хотын чулуужсан Аварга гүрвэл болон үе үеийн хөхтөн амьтдын чулуужмалуудын үзмэрийг бүрдүүлсэн төдийгүй түүнтэй холбоотой дэлхийн бүх орны геологийн иж бүрэн материалыг дэлгэсэн олон талт ерөнхийлсөн чанартай музей юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе