• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шилийн Гол аймгийн тухай танилцуулга

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-16 17:43:35

     Шилийн Гол нь Өвөр Монголын төв хэсэгт байрлаж, нийт 203 мянган км² газар нутагтай, 1 сая гаруй хүн амтай, үүний 30 хувь нь монгол үндэстэн байдаг. Төв нь Шилийн хот. Бээжингээс 460 км зайтай, Хөххотоос 470 км зайтай. Тус аймгийн эдийн засаг нь уул уурхай, хөдөө аж ахуйд тулгуурлана.

     Шилийн Гол аймаг нь хойд талаараа Монгол улс, зүүн талаараа ӨМӨЗО-ны Улаанхад, Түнгляо, Хянган, баруун талаараа Улаанцав, өмнө талаараа Хэбэй мужтай хиллэнэ. Үүнд Монгол улстай 1098 км хилийн шугамтай. Эрээн хот болон Зүүн Хадавч бол хуурайн боомт байтай. Уг хоёр боомтоор одоо жилд 1 сая 240 мянган тонн бараа нэвтрүүлж байна.

     Шилийн Гол аймаг нь байгалийн эх баялаг ихтэй. Шилийн Гол бол Хятад улсын мал аж ахуйн чухал бааз мөн. Уул уурхайн эх баялаг элбэгтэй. Одоо нэгэнт 80 гаруй төрлийг хайн тодлоод байгаа бөгөөд 30 гаруйнх нь нөөцийг тодлоод байна. Нүүрсний эх баялаг ихтэй, одоо нэгэнт 139 тэрбум 300 сая тонны нөөц тодлоод байна. Жуулчлалын өвөрмөц эх баялагтай, тал нутгийн байгалийн дархан цаазтай район, Юанийн дээд нийслэлийн туурь, Бийсийн сүм, Өлөг Гүрвэлийн чулуужмал зэрэг бий. Жил бүр улсын дотоод гадаадын жуулчдыг 1 сая 500 мянган хүн хүлээн авч байна.

     Сүүлийн жилүүдэд Шилийн Гол аймаг тал нутгийн экологийн орчны хамгаалалт байгуулалтыг чухалчлахын зэрэгцээ нүүрс, цахилгаан, нефть, мах, шүү, уурхай зэргийг гол хөгжүүлж, эх баялгийн авуулдагтаа түшиглэн, аж үйлдвэржилтээр гол болгож, эдийн засгийн үсрэнгүй дэвшилтийг биелүүлж, эдийн засаг нийгмийн төрөл бүрийн үйл хэргийн түргэн хөгжлийг дайчилж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе