• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөвөөт шар

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-16 17:59:49

     Хөвөөт шар хошуу нь малжих үйлдвэрлэлээр гол болгосон цул малжих хошуу болно. Тэр нь Өвөр монголын өөртөө засах районы төв хэсэг, Шилийн гол аймгийн баруун өмнө хэсэгт байрилж, ерөнхий талбай нь 5172 тэгш дөрвөлжин км байдаг юм. Одоогийн Хөвөөт шар хошууны монголчууд бол өнө удаан түүх соёлын өвийг хадгалсан, бүх монгол үндэстэний түүхэнд маш чухал байрийг эзэлж байсан аймаг угсаа юм. Аль эрт Чингис Хааны үед бүрэлдэн бий болсон түүхтэй юм. Энэ нь "Цахар" гэдэг Чингис Хааны дөрвөн ордоныг сахин хамгаалж байсан мянган шадар цэргээр түүхэн эхлэлтээ болгосоныг улсын дотоод гадаадын түүхэн материалд гэрчилж байна. Хөвөөт шар хошууны монголчууд нь Цахарын чухал бүрэлдхүүний хувьд маш эртнээс цэрэг дайнд гавшгайлан, мал арчилгаад мэрэгшин эрдэм соёлд цолгоросоноор барахгүй овоо тахилага найр наадамд ч цагаарсан улс байжээ. Хамгийн эртний түүхэн тэмдэглэлийг үндсэлбэл, Хөвөөт шар хошууны монголчууд нь аль эрт 1630-аад оны сүүлчээс эхлэн овоо тахиж байсан түүхтэй. Манж Чингийн эхний үед Цахар найман хошуу бүрэлдэн, Хөвөөт шар хошуу гэж байгуулагдасан анхны үеэс эхлэн хошуу овоо байгуулан овоон тахилагаа эхлүүлсэн байдаг. Үүнд овооны байр нь хэдийгээр Манж Чингийн "Иргэдийг нүүлгэн хязгаарыг батгах" түрэмгий бодлогоор монголчуудын нутаг бэлчээрийг түрэн газар хагалах түймэрийн мэрэлт шахалтын эрхэнд олон удаа Хөвөөт шар хошуу жич Цахар монголчуудынхаа ухралт нүүдэлийг даган шилжисэн боловч энэ 300 гаруй жилийн турш энд байгаа монголчууд овооныхоо шүтлэг тахилагаа тасалдуулсангүйгээр баримталсаар ирсэн юм. Одоогийн Хонгор овоо-Хонгор уул бол Хөвөөт шар хошуу овооны нүүдэлийн сүүлчийн зогсолт болох юм. Хөвөөт шар хошуу овоо энд нүүж ирэхээс өмнө Хонгор уулын ноён оргилд овоо байсан бөгөөд түүний түүх бол нэн ч урт байсан юм.

     Тал нутаг хөвөөгүй тэнигэр уудам, тал нутаг хязгааргүй өнөр тансаг, тал нутгаас тараг айраг ханхалж, тал нутгаас уртын дуу цууриатана. Ариун дархан аруухан жавхлант тал нутагт бойжин төлжисөн эрэлхэг баатар, ажилч хичээнгүй, үнэнч шудрага, агуу их моритон үндэстэн маань боди биеэрээ гайхамшигт сайхан баатрын тууль, өнө эртний яруу дуулал байгаа юм. Цахар монголчуудын өнө удаан цадаг түүх, аяг ааль, соёл иргэншлийг харуулсан газар орны үндэстэний онцолог бүхий энэ л нутаг танд унаган байгальдаа зохицосон уугал соёлын үнэн гайхамшигийг мэдүүлнэ. Тал нутагт минь ирээрэй. Алсын аяны тань нэгэн өртөө болсон энэ нутаг хөгжилтэй сайхан дуу бүжиг, хүсэлтэй номин байгаль орчиноороо зүүдэнд тань хоногшиж зүрхэнд тань сийлэгдэх болно.

     Хөвөөт шар хошуу нь уулдаа Манж Чин Улсын Цахар найман хошууны нэг байж, 350 гаруй жилийн түүхтэй юм. Өн шимлэг "Хааны адуун талбай" байсан яруу түүхээрээ улсын дотоод гадаадад алдраа дуурсагасан Хөвөөт шар хошуу бол Шлийн голын тал нутгийн өрцөнд байгаа, унаган төрхөт байгаль, ухааныг сурагч соёл түүхээ хамгийн бүрэн, хамгийн удаан хадгаласан газар юм. Хөвөөт шар хошуу маань нийслэл Бээжин болон хилийн боомт Эрээн хотын хооронд байришиж, Чулуут-Хаалага, Да Түн, Хөххот, Шилийн-Хот зэрэг хотоос 400 км хүрэхгүй ойрхон, дөхөм төд зам нэвтрүүлэг, элбэг дэлбэг эх баялагаараа өөрийн онцолог бүхий орон байрийн давуу тал, газар орны давуу тал ба эх баялагийн давуу талыг бий болгож, бэл оруулж нээн хөгжүүлэх, жуулчилалын үйлсийг хөгжүүлэх, өнгө үзэмжийг тойрон сонирхох хүслийн орон болсон юм. Улсын дотоод гадаадын эрдэмтэн мэргэдийн хүрэлцэн ирж, тойрон зугаацаж, бэл оруулан үйлс босгож, гялалзасан маргаашаа хамтаар цогцолохыг үнэн сэтгэлээсээ хүсэн уриж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе