• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юаний дээд нийслэлийн буурийг дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-16 18:02:38

     Сүүлийн үед Өвөр монголын Шилийн гол аймгийн Шулуун хөх хошуу олон талаар нааштай арга хэмжээ авч, Юаний дээд нийслэлийг дэлхийн соёлын өвөөр мэдүүлэх ажлыг гардан хийгээд сайн үр бүтэмжтэй байна.

     Юаний дээд нийслэлийн буурь нь Өвөр монголын Шилийн гол аймгийн өмнө хэсэг дэх Шулуун хөх хошууны Шанд балгасанаас зүүнш 17км зайтай газар байришиж, Юань Улсын Хувилай хааны Хятадын умартын тал нутагт байгууласан зуслангийн газар болно. Өнөөдрийн Юаний дээд нийслэлийн буурь "Марк Полуугийн жуулчилалын тэмдэглэл"-д бичигдэсэн мэт гоё хээнчир ордоноороо байгаагүй боловч Юань Улсын үеийн дээд нийслэлийн бүрэн үлдэгдэсэн буурь болон хоцорсон явдал нь түүхийн, урлагийн ба шинжлэх ухааны судалгааны онцогой үнэ өртөгтэй болж, Юаний түүх соёл, үндэстэний зан заншилыг судлахад ховор нандин эд хөрөнгө болсон байна. Юаний дээд нийслэлийн буурийг дэлхийн соёлын өвөөр мэдүүлэх нь Өвөр монголын өөртөө засах районы эдийн засаг нийгэмийн хөгжлийг ахиулж, үндэстэний нэгдлийг бэхжүүлэхэд зохих ач холбогдолтой юм.

     1996 онд Хятадаас Юаний дээд нийслэлийн буурийг дэлхийн соёлын өвөөр мэдүүлэх бэлтгэл ажлаа эхлүүлж, 2005 онд Хятадын түүх дурсгалын зүйлсийг хамгаалах товчоогоос "11.5"-ын хугацааны голдлоготой хамгаалах 100 том түүхэн үлдэгдэлд оруулав. Олон жилийн турш дээр шатны нам засаг болон холбогдох салбарын дэмжилэг дор Шулуун хөх хошуу Юаний дээд нийслэлийн буурийг дэлхийн соёлын өвөөр мэдүүлэх талаар маш олон ажил хийж амжилт олсон байна. Бүх бэлтгэл ажил тогтосон зорилого ёсоор биелэгдэвэл Хятадын түүх дурсгалын зүйлсийг хамгаалах товчоо 2007 онд Юаний дээд нийслэлийн буурийг Хятадын соёлын өвөөр мэдүүлэх зүйлд хамруулан, ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн комисст мэдүүлэхээр бий.

     Өвөр монголын өөртөө засах район болон Шилийн гол аймаг жич Шулуун хөх хошуу Юаний дээд нийслэлийн буурийг хамгаалах талаар их хэмжээний ажил хийж, 1996 оноос 2005 он болтол ӨМӨЗО-оос 2 сая юанийн хөрөнгө мөнгө гаргаж, Шилийн гол аймаг болон Шулуун хөх хошуунаас хэдэн сая юань гаргаж, буурь үлдэгдэлийг хамгаалах нөхцөлийг сайжируулсан байна.

     Сүүлийн хоёр жилд тус хошуу Юаний дээд нийслэлээр төлөөлүүлсэн Монгол Юань Улсын үеийн соёлыг сурталчилах ажлыг сайн хийж, урьд хожид Юаний соёлоор гол болгосон 13 удаагийн найр наадам жич 6 удаа соёл жуулчилалын найрыг эрхлэсэн байна. 2004 оны 7-р сард Сү Зөүгийн дэлхийн соёлын өвийн их хуралд оролцож, Бээжинд Шулуун хөхийн өнө удаан түүхтэй Монгол Юаний соёл, Юаний дээд нийслэлийн буурь, үзэсгэлэнт сайхан шар талаар гол болгосон хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Энэ мэтээр Юаний дээд нийслэлийн буурийн тухай сурталчилагыг чухалд үзэж, Монгол Юаний соёлыг хөгжүүлж, гадаад дотоодод өөрийгөө таниулж, Юаний дээд нийслэлийн буурийг дэлхийн соёлын өвөөр мэдүүлэхээр чармайж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе