• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хил дагуу районы хөгжил

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-16 18:05:02

     Хятад улсад баримталж буй үндэстний цөөнхийн бүс нутгийг хөгжүүлэх эдийн засгийн чиг бодлого нь тус бүс нутгийн эдийн засгийн хөгжилд зохицуулалт хийж, үндэстний цөөнхийн бүс нутгийн хөгжлийн ялгааг аажмаар багасгахад чиглаж байна. Энэ нь нэгдүгээрт, баруун бүсэд хөрөнго оруулалтыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, дорно-өрнийн бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, гуравдугаарт, үндэстний цөөнхийн бүс нутгийн ажиллах хүчийг дэмжин нэмэгдүүлэх, дөрөвдүгээрт, хил орчмын үндэстний цөөнхийн бүс нутгийг гадаадад нээлттэй болгох зэрэг асуудал батгаж байна.

     БНХАУ дахь өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлогын хүрээнд зүүн хойд бүс нутгийг ОХУ, БНХАУ, Зүүн Европын орнуудад нээлттэй болгож, Манжуур, Хармөрөн, Суйфэн гол, Хуньчун зэрэг хилийн 4 хотыг нээлттэй хоолой болгох, Өвөр Монгол, Хэйлунцзян, Гирин зэрэг мужийг үндэстний цөөнхийн оршин суух эдийн засгийн нээлттэй бүс болгохоор төлөвлөж байна.

     Баруун хойд бүсийг нээхийн тулд Төв Азийн 5 орон, Зүүн Европын орнууд, Пакистан, Баруун Азийн орнуудад Синьцзян Уйгурын Өөртөө Засах Орныг гол болгож, 5400 гаруй км хилийн зурвас дээрхи 8 цэгт хилийн худалдааны боомт нээсэн байна. Ийнхүү Хятадын баруун бүсийн үндэстний цөөнхийн бүс нутгийг гадаадад нээлттэй эдийн засгийн чөлөөт бүс болгох чухал нөхцөл бүрджээ.

     Өнөөгийн байдлаар Хятадад Манжуур зэрэг хилийн 13 хот нээлттэй болж, эрэг хавийн хилийн дагуух оронтой гадаадад нээлттэй болсон бүс нутагт улсын 50 гаруй чухал цэг боомт, орон нутгийн боомт газар ойролцоогоор 200 гаруй боомт газар тус тус байгуулаад байна. Ийнхүү БНХАУ баруун бүсийн хөгжлийг түргэтгэж, Дэлхийн Худалдааны Байгууллагад элссэн нь олон улс хоорондын эдийн засаг, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна.

     2001 оны 1 дүгээрх сарын 7-10-ны хооронд Монгол улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн нь Монгол-Хятадын худалдаа эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг үр ашигтай хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүллээ. Айлчлалын явцад ӨМӨЗО-д зочилж, Монгол улс, ӨМӨЗО-ы хилийн худалдааг бүх талаар идэвхижүүлэн хөгжүүлэхэд онцогой үүрэг гүйцэтгэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе