• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үзэмчний тал нутгийн малчны өнөөгийн амьдрал

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-16 18:06:57

     Үзэмчин нутаг бол Өвөр Монголын Өөртөө Засах Районы монгол үндэстний соёл зан үйлээ бүрэн хадгалж ирсэн нутгийн нэг бөгөөд мөн ч Хятадын мал аж ахуйн үйлдвэрлэлийн чухал баазын нэг юм. Үзэмчний бүдүүн сүүлтэй хоний махны чанар нь сайн бие баялдар их Хятад даярт нэртэй төдийгүй гадаад орон ялангуяа Дундад дорнодын орнуудад нэртэй байж, жил бүр үлэмжхэн махны амьд хонь үхэр, мах махан бүтээгдэхүнийг гадаадад экспортолж байдаг.

     Үзэмчний малчид ус бэлчээрийг даган нүүдэлдэг бэлчээрийн мал аж ахуйдаа өнөө орчин үеийн шинжлэх ухааны арга туршлагыг авч ашиглах болсон байна. Үзэмчин хошууны Баянхөөвөр сумны малчин Бөхбаярынхан шинжлэх ухааны арга туршлагаар мал маллаад амьдрал нь ихээр сайжирсан байна. 2006 онд тэр малчны танилцан айлчлагсадын хамт хувийн зардалаар Канадад айлчлан мал аж ахуй хөгжсөн газруудтай танилцсан юм.

     Тэрээр хэлэхдээ, бид Канадад мал аж ахуйн арван фермтэй танилцсан, хүний хөгжсөн мал аж ахуйг хараад нүд нээсэн, Канадад орчин үеийн их цар хэмжээтэй бэлчээтэй, байгаль орчнийг маш сайн хамгаалж байна, үржүүлэх, тэжээн бордох, борлуулах боловсруулахыг уялдуулсан мал аж ахуйн эдийн засгийн тогтолцоотой. Бид үзэл баримтлалаа өөрчилж, мал аж ахуйн тэргүүний эзэгнэн эрхлэх загварыг зээлдэн оруулж, уламжлалт арга хэлбэрээ өөрчилж мал аж ахуйн үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой гэжээ.

     Үзэмчний тал нутагт малчид гадаадад гарч танилцан айлчлах нь төдий ч сонин явдал биш болжээ. 9 жилийн өмнө Бөхбаяр хошууныхаа малчдын танилцан айлчлагсадын хамт Австралид айлчилсан юм. "бүс хуваан сэлгэн малжих" арга хэлбэр нь түүнд гүүн сэтгэгдэл өгсөн байна. Буцаж ирээд тэр өөрийн 600 га бэлчээрээ найман хэсэг болгон хашин тусгарлаж, ээлжлэн ашиглаж, үүний зэрэгцээ малын тоо толгойгоо багасган гадаадаас сайн үүлдрийн үхэр оруулсан байна. Малын тоо толгойг багасгаснаар хөдөлмөр хүч болон бордооны хэрэгцээг хэмнэн эдийн засгийн үр ашгийг ихээр дээшлүүлсэн байна. Бөхбаярын өнөөгийн жилийн орлого 100 гаруй мянган юаньд хүрч байна. Бэлчээр сэлгэн малжих нь бэлчээр ашиглах хэмжээг ихээр дээшлүүлэн бэлчээрийг үр ашигтай хамгаалсан байна.

     Өнөө Үзэмчний тал нутагт Бөхбаяр шиг " бэлчээрийг хашиж ээлжлэн малжих" арга туршлагыг хэрэгжүүлж байгаа малчин олон бий. Үзэмчний Эрээбулаг сумны дарга Тогтох хэлэхдээ,

     Манай сумны жил болгон зарж байгаа мал 40 мянгад хүрч байна, урьд нь малчид мал авах хүмүүсийг гэртээ хүлээж суудагаас дундын дамжлаг олон болж малчдын орлого дутуу орж ирдэг. Энэ онд бид хошуунд хүрч мах хүсний найдвартай компанитай гэрээ тохиролцож, зарах малаа төвлөрүүлж, залуу ажиллах хүчнийг зохион байгуулан нядлуулж, зарим анх боловсруулах ажлыг туршин хийж малын ашиг шимийн нэмүү өртгийг дээшлүүлснээр зөвхөн энэ өөрчлөлтөөс малчдын орлого хэдэн зуун юанаар нэмэгдсэн байна гэжээ.

     Үзэмчний улам олон малчид шинжлэх ухаанчаар эзэгнэлт эрхлэлт хийх, үйлдвэрлэлд механикжуулалтыг нэвтрүүлэх болсон байна.

     Өвлийн цас зуд нь мал аж ахуйд их хохирол учруулдаг. Өнөө үзэмчний малчид өвөлжөөний бэхлэг дулаан пэнтэй болсноор тайван сайхан өвөлжих болжээ. Мандалбулаг бол зуу гаруй өрх айлтай сум юм.

     Сумны дарга Соёлбаатар танилцуулж хэлэхдээ, Малчид бэлчээрээ хашин тусгаарласан тул бэлчээр маш түргэн нөхөн сэргэж, экологийн тэнцвэр сэргэж малчдын орлого нэмэгдсэн байна. Манай сумны 80 гаруй хувийн айл өрх өвөлжөөний дулаан пэн хашаа барьж байгуулснаар цас зуднаас айхгүй болсон. Малчид салхиний хүчээр цахилгаан гаргах машин хэрэглэж, утас түгэмэлжсэн, өнөө малчид мал аж ахуйн үйлдвэрлэлээ түргэн хөгжүүлж орлогоо нэмэгдүүлэн амьдралаа нэн чинээлэг бологохын төлөө чармайн ажиллаж байна гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе