• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хангин нутгийн өнөөдрийн байдал

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-13 19:14:25

     Ямаан ноолуурыг хүмүүс "эрдэнэ" гэж нэрэлдэг. Өнгөрсөн зууны наяад оноос нааш, ноолуурын үйлдвэрлэлийн түргэн хөгжлийн дагуу сая олон малчин тариачин орлогоо нэмэгдүүлж, баяжлын замд орсон байна.

     Гэвч аль үеэс эхлэн хүмүүс нутаг бэлчээрийн эвдэгдэл, шороон шуурга олширч байгааг ноолуурт ямаагаас болсон гэж хэлэх болжээ. Нэн цаашлаад эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн салбарт "ямааг хядах" бүлэг илэрч, экологийн орчныг сайтар хамгаалахын тулд ноолуурт ямааг их хэмжээгээр устгах хэрэгтэй гэж санаачилсан байна. Мөн энэ үеэс эхэлж ямаа нь нутаг бэлчээрийн эвдэгч нэрийг олжээ. Нээрэн нутаг бэлчээрийг эвдэх талаар ямаа нь хониноос ноцтой юм. Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, нэг ямааны эвдэх хэмжээ нь 3-аас 5 хонийн эвдэх хэмжээтэй тэнцэнэ. Гэвч ноолуурт ямааны бүх бие нь эрдэнэ байж, өвс идэх нь ч бага тул үр ашиг нь хониноос хол их юм, ийм болохоор өргөн олон малчин тариачин тэжээх дуртай бөгөөд түүнд түшиж орлогоо нэмэгдүүлэх тэргүүн сонголт болж байна.

     "Ордос" маркийн ноолуур цамц гэвэл бараг мэдэхгүй хүн байхгүй байдаг. Ямаа их тэжээж, ноолуур их авдаг Ордос нутгийн хувьд ямааг устгах юм уу цаашид өргөжүүлэн тэжээх нь хүндрэлтэй асуудал болсон байна. Өнөөдрийн Ордос хотын нутаг бэлчээрийн байдал болон малын даацаас үзвэл, ямаа тэжээх уламжлалт арга нь үнэхээр бодитой байдалд зохицохгүй болсон юм. Алс хэтийн хөгжлийг бодож, ард түмэнд буян үйлдэхийн тулд Ордос хотын шат бүрийн намын хороо, засгийн газар иргэдийн дунд гүнзгийрч, ухуулга сурталчлага хийн, брдитой тоо баримт үзүүлж, хашаалан малжихыг ихээр дэлгэрүүлсэн байна.

     "Өнгөрсөнд би 200 толгой цагаан ноолуурт ямаа тэжээж байсан, нутаг бэлчээр жилээс жилд муутаж, ямаа ч сайн өсөхгүй байжээ. Одоо 800 гаруй цагаан ямаа тэжээсэн байтлаа, нутаг бэлчээр сэргэгдэж, жилийн орлого зуу гаруй мянган юаньд хүрсэн байна. Энэ нь төлөвлөгөөгүй малжихийг хориглож, хашаалж малжихийг дэлгэрүүлсний үр дүн юм" гэж Ордос нутгийн Хангин хошууны малчин Цэдэн сурвалжлагчид хэлж байлаа. Цэдэн өнөө 7500 му бэлчээртэй. 2002 онд Хангин хошуу нь хэсэг хувааж малжих, сэлхэн малжих бодлогийг хэрэгжүүлснээс хойш, тэрээр малын хашаа, өвсөн агуулах, тэжээлийн даршуулгын газар зэргийг байгуулж, өндөр үр ашигтай мал аж ахуйн замналаар түргэн явсан байна.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе