• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн урлагийн наадамыг товч танилцуулга

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-13 18:03:17

     Азийн урлагийн наадам бол шинэ Хятад улс байгуулагдсаны дараа анх удаа зохион байгуулсан улсын зэрэглэлийн бүс нутгийн хэмжээний урлагийн наадам болно. Азийн урлагийн наадмыг БНХАУ-ын Соёлын Яам зохион байгуулж байна. 1998 онд анх удаагаа Бээжинд зохиож, одоо болтол нийт арав удаа зохион байгуулжээ.

     Азийн урлагийн наадмыг зохион байгуулж байгаагийн зорилго бол Азийн соёл урлагийн шинэ, бүрэн бүтэн дүр төрхийг дэлхий нийтэд харуулж, Азийн улс орнуудын адил бусын урлагийн хэлбэрт харилцан солилцоо хийх нөхцөл боломж хангаж, Хятад болон Азийн улс орнуудын соёлын солилцоонд тус дөхөм үзүүлэх явдал. Урлагийн наадамд Азийн олон орны уран бүтээлчид үзэгчдэд өөр өөрийн онцлогтой содон сайхан тоглолтоо сонирхуулах болно. Үүний хамт уран бүтээлчид мөн театраас гарч цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн талбайд тогтолт гаргаж, урлагийн наадмыг улам өргөн хэмжээн үр нөлөөтэй болгодог юм.

     Жил болгон нэг удаа зохиогддог Азийн урлагийн наадам одоо Азидаа нэр нөлөө бүхий бүс нутгийн урлагийн наадам болж, Азийн орнуудын уран бүтээлчдэд Азийн урлагийн өвөрмөц онцлогийг хүмүүст харуулах боломж болсон байна. Азийн урлагийн наадам нь үзэгчид сонирхогчид болон олон улсын урлагийн салбарын анхаарлыг улам их татаж, Хятад болон Азийн бусад орнуудын соёл урлагийн харилцаанд нэн их хувь нэмэр үзүүлэх болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе