• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өөрчлөлт нээлтийн үлгэр жишээ 18 хотын нэг Ордос

CRI       (GMT+08:00) 2009-08-13 18:47:19

     Уусан ус унсан шорой гэдэг сайхан юм, Алтан гурвалжины нэг хошуу нь болсон Ордос хот бол миний төрсөн нутаг юм, сүүлийн 30 гаруй жилд нутаг маань танигдахын аргагүй өөрчлөгджээ. Уул нь цөлжилт ихтэй, ядуу хоцронгуй, нийт 8 хошуу шяний дотор улсын зэрэгллийн 5 ядуу хошуутай, өөртөө засах райондоо 3 ядуу хошуутай байж, хөгжлийн түвшнээрээ Өвөр Монголын 12 аймаг хотын дотор ард нь жагсаагдаж байсан билээ. Гэвч өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш Ордосын эдийн засаг нийгмийн хөгжил түргэсч, жилд дунджаар 21.4 хувийн хурдаар өсөн нэмэгдэж район, улс орон, цаашлаад дэлхий нийтийн анхаарлын төвд орсон хот болон хөгжижээ. Ялангуяа баруун бүс нутгийг ихээр нээн хөгжүүлэх бодлого хэрэгжүүлсний дараа, төв засгийн газар болон өөртөө засах районы зөв оновчтой удардилгын дагуу, шинжлэх ухаанч хөгжлийн үзэлтээр үйлдвэржилт, хотжилт, зах зээлд оруулах ажлыг түлхэн ахиулснаар, жилийн дундаж өсөлтийн хурд нь 31.7 хувьд хүрч, эдийн засаг нийгмийн олон салбарт асар их өөрчлөлт гарч, эдийн засгийн өсөлт бага байснаас өндөр, хөгжил нь удаан байснаасаа түргэн, үйлдвэрлэлийн хэмжээ дор байснаасаа өндөр болж түүхэт өөрчлөлтөд хүрсэн байна.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе