• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өлзийт тал нутаг – Ази тивд аз хийморь хүсье

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-13 18:52:50

     Ази тив уул ус, уудам тэнгэрээрээ гайхамшиг билээ. Эдийн засгийн хөгжил цэцэглэлтээрээ дэлхийн хүмүүсийг шагшруулж байсан түүхтэй, Азийн соёл баялаг зузаан, хүн төрөлхтний боловсонд өнгө гэрэл авчирч байсан нь ч үнэн. Азийн орнууд уул усаараа залгалдаж, удаан он жилийн найрсаг харилцаатай байсаар ирсэн. Хэдийгээр өргөн уудам Ази тивд олон улс орон, олон үндэстэн оршин тогтнож байдаг хэдий ч, нутаг дэвсгэр ойр, соёл иргэншил маань харилцаан нөлөөлж уусан шингэж, хамтын ирээдүй Азийн улс орнуудыг нэгэн үзүүрт яахын аргагүй холбожээ. Үүнтэй холбож хэлэхэд, юу гэвэл Азийн урлагийн 11 дэх наадам удахгүй болох гэж байгааг та бүхэнд анхааралдаа авна уу.

     Азийн урлагийн наадам нь Хятадын Соёлын яам зохион байгуулж байгаа бүс нутгийн чанартай олон улсын урлагийн наадам юм. 1998 оноос энэ удааны наадмыг багтаагаад 11 удаа зохион байгуулж байна. "Өлзийт тал нутаг – Ази тивд аз хийморь хүсье" гэсэн сэдэвтэй Азийн урлагийн 11 дэх наадам 8-р сарын 18-26 ны өдрүүдэд үзэсгэлэнт сайхан Ордос хотод зохиогдох гэж байна. Тухайн үед Азийн 20 гаруй улс орон болон бүс нутгийн мэргэжлийн өндөр төвшний 30 гаруй урлагийн баг хамт олон Ордос хотноо цуглаж, үзэгчдэд Азийн урлагийн гайхамшгийг харуулах гэж байна.

     Наадмын үеэр соёлын төрөл бүрийн баялаг агуулгатай арга хэмжээнүүд болох юм байна. Үүний дотор наадмын үеэр болох монгол үндэстний наадам нь энэ удаагийн урлагийн наадмын нэгэн онцлог агуулга болж байна. Наадмын хүрээ цараа өргөн, уламжлалт спортын цуглаан, мөн монгол үндэстний биет бус соёлын өвийн содон зүйл гэдгийг харуулах болно. Наадмын үеэр мөн Хятадын 55 үндэстний цөөнхүүдийн биет бус соёлын өв уламжлалыг анх дахь удаагаа нэгтгэн дэгэн үзүүлж, Хятадын үндэстний цөөнхүүдийн шилдэг гар урлал, урлагийн уламжлалыг тал бүрээр харуулж, Азийнханд танилцуулж, цаашлаад дэлхий дахинд танилцуулах болно.

     Уран сайхны тусгай концерт дуу бүжиг, балет бүжиг, цирк, дуурь, дуу зэрэг урлагийн олон төрөл занарыг багтааж, үүний дотор Хятадын циркийн чуулга, Францын диваажин дуу бүжгийн чуулга, Өмнө Солонгос-ын балет бүжгийн чуулга, Бээжингийн дуу жүжгийн чуулга зэрэг Ази тивдээ, мөн дэлхийд нэр нөлөө бүхий уран сайхны баг хамт олон болон бүтээлүүд хамрагдаж байна. Наадмын үеэр Ордос хотод бас дүрслэх урлаг, уран баримлын сэдэвт томоохон парк бий болох юм байна. Дэлхийн 23 улс орны уран баримлын төлөөлөх бүтээлүүд болон Ордос жич тал нутгийн соёлын өнгө үнэр ханхалсан гуулин баримлууд, Азийн орнуудын соёлын сайдын дугуй ширээний уулзалтын дурсгал баримал зэрэг бүр энэ паркт тавигдаж, тал нутгийн нэгэн үзэмж болж бүрдэх юм байна. Үүнээс гадна зохиогдох "эх дэлхий маань ганц" сэдэвтэй Хятадад суугаа элчингийн газруудын зохиох урлагийн үзэсгэлэн, Ордос-ын олон улсын уран зургийн үзэсгэлэн, Ордос хүрэл зэмсгийн үзэсгэлэн, Азийн урлаг гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг нь бас тус бүс нутаг, орчин үеийн Хятад болон Азийн урлагийн хамгийн өндөр ололт амжилтыг харуулж, урлагийн наадамд эрхэмсэг өнгө будаг нэмэрлэх болно.

     Тэгвэл Азийн урлагийн 11 дэх наадмын бэлгэдэл амьтнаар хоёр амьтан тодорсон байна. Нэг нь дэгжүүн цовоолог "Эвэрт үхэр", энэ нь хүч чадал, өөдлөн дэгжирэх зориг санааны бэлгэдэл болжээ. Нөгөө нь "Алиа" нэрт хөөрхөхөн ямаан ишиг байгаа юм. "Алиа" нь монгол үндэстний дээл хувцсаар гоёж чимэглэж, хоёр мөрөө дэлэн, энэ нь Ордос нутаг хүрэлцэн ирэх Азийн олон орны уран бүтээлчид, дотоод гадаадын гийчин зочдыг угтан авч байгааг бэлгэдсэн гэнэ.

     Азийн урлагийн 11 дэх наадам "Өлзийт тал нутаг – Ази тивд аз хийморь хүсье" гол сэдвээр зохиогдож, урлагийн олон хэлбэр, төрөл шинжийг хамарсан, Азийн олон улс орныг оролцуулсан, урлагийн өндөр төвшинд зохиогдохоор байгаа мөртөө Монгол үндэстний зочинсог зан сэтгэл, үзэсгэлэнт сайхан Ордос хот хөгжлийн шинэ дүр төрөхөө Азийн урлагийн наадмаар харуулах гэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе