![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Ордос хот бол Өвөр монголын өөртөө засах районы баруун өмөнө хэсгийн Ордосын өндөрлөгт байрилж, нийт талбай нь 87 мянга 428 хавтгай км байж, түүнд хариалагдах хошуу 7, хот 1 байж, нийт хүн ам 1 сая 281 мянга байна. Хотын төв нь Дуншэн болно.
1949 онд Хятадын коммунист намын Ихжуу аймгийн зөвлөл, Ихжуу аймгийн өөртөө засах улс төрийн явдлын хурал байгуулагдсан байна. Yүнээс эхлэн Ордос нь түүхийн шинэ шат үед орсон байна. Ордос хот нь маш элбэг байгалийн эх баялагтай байдаг. Бүх аймгийн нүүрсний хадагалагадац нь бүх орны нийт хадагаламжын 1\6 хувийг эзэлж, бүх аймгийн 70 хувийн газарт нүүрс булагдаж байдаг. Ордос хотын нүүрсний эх баялаг нь төрөл зүйлээрээ бүрэн, нүүрсний давхрага зузаан, булагдац гүйхэн, чанар сайнаараа дэлхийд нэртэй юм. Yүнээс гадана нефт, байгалийн хий, байгалийн давс, цэвэр шоо, гөлтгөнө, шохойн чулуу, галд тэсвэртэй нянги шороо зэргийн хадагалагдацын хэмжээ нэлээд их байдаг.
Өвөр монголын өөртөө засах район байгуулагдаснаас хойш, Ордос хотын эдийн засаг үтэр түргэн хөгжилтэй болсон байна. 1998 онд үр тарианы үйлдвэрлэлийн нийт хэмжээ 984 мянга 4 зуун тоннд хүрч, хязгаарласан аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн нийт хэмжээ 51 тэрбум 441 сая юань байж, 1978 оныхтой харицуулбал, хот балагасын оршин суугчидын хүн бүрд ногдох орлого болон малчин тариачидын хүн бүрд ногдох орлого нь тус тус 15.6 болон 10.8 дахинаар нэмэгдсэн байна. Нүүрс цахилгаан хүч, химийн аж үйлдвэр, нэхмэл, барилгын материал зэрэг төрвөн том үйлдвэрийн барилага байгуулалт амжилт олж эхэлсэн байна.
Жунгаар нүүрсний корпораци, Шэнхуа корпорацийн Дуншэн компань, Ордос корпорацийн компань, Ихжууны химийн корпорацийн компань, Ихжуу аймгийн нүүрсний корпорацийн компань зэрэг том хэлбэрийн гол болох аж ахуйн нэгжүүд хөгжин бузгайрсан байна. Нэн ялангуяа Ордос корпорацийн компань нь "бүх бөмбөрцөгт халуун дулаанаа хүртээх"-ээр өөрийн хариуцлагаа бологосон ноосон цамцны үйлдвэрлэлийн цар хүрээ, бүтэгдхүүний чанар чансаа, эдийн засгийн үр ашиг, зах зээлд эзлэх харицал зэрэг нь бүх орны ажил үйлс нэгтнийхээ дунд тэргүүн байринд явж байна. "Ордос" гэх барааны тэмдэг нь Өвөр монгол дохь анхадагч Хятадын нэрт марк болсон байна.
Мал тэжээвэрийн үйлс бол Ордос хотын шилдэг үйлдвэрийн нэг юм. 1998 онд бүх аймгийн жилийн эцсийн малын тоо толгой 5 сая 245 мянгад хүрч, 1949 оныхоос 2.2 дахинаар нэмэгдсэн байна. Бүх аймгийн нутаг бэлчээрийн ерөнхий хэмжээ, сайн үүлдэр болон үүлдэр сайжруулсан малын харицал, ноолуурын бүтэгдхүүний хэмжээ нь бүх районд тэргүүлсэн байна. Ордосын нарийн ноост хонь, Өвөр монголын цагаан ноолуурын ямаа бол гадаадад нэртэй сайн үүлдрийн мал болох юм.
Ордос бол урт удаан түүхтэй, өнгө үзэмж өвөрмөц, олон сайхан жуучлалын эх баялагтай юм. Эзэнхороо хошуунд байдаг Чингэсийн онгон, Далад хошууны бүрээ манх, хүвчийн манх, Муу ус элсэн цүлд байгаа Их шаа улсын үейн үлдэгдэл зэрэг алдартай үзэмжит газрууд нь тус нутагт байдаг.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |