• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ордос монголчуудын гийчин угтах ёсон

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-13 19:03:04

    Ордос монголчуудын дунд " өдгүй шувуу хэдийн том жигүүртэй байлаа гээд хаа нисэх вэ, мураалгүй хүн хэдийн сайхан гээд ямар сайхан байх вэ " гэдэг мэргэн үг байдаг юм.

     Хатан голын том гүүрийг гатлахтай зэрэг ордос хот буюу хуучны их зуу аймгий нутагт хүрдэг. Ордосчууд зочин гийчнээ гоёлын хувцасаа өмсөөд холоос угтан авдаг заншилтай юм. тэд зочиндоо амар мэндийг нь асуун, гэртээ урин оруулж хоймар суулган, сүүтэй цай, цагаан идээгээ тавин зочилдог. Цайны дараа хонь мал төхөөрөн, хадаг барин, мөнгөн аяганд сархдын дээжийг хэмнэж, аялгуу сайхан дуу хуураараа ирсэн зочноо дайлан хүндэлдэг юм. хэдийн олон хүн байсан ч нэг дуулсан дуугаа дахиж давтан дуулна гэж байхгүй.

     Анд нөхөд бол садан төрөлтэй адилхан гэж ордос монголчууд үздэг. Орсон бороо гийж ирсэн гийчин буцахын агшинд гэрийн эзэн мориа эмээллэн нэлээд хол үдэн мордуулдог юм. ирсэн зочноо мордуулох үед дуулах зочин мордуулох дуу гэж бас байдаг. зочин мордуулох дуу нь сайхан анд нөхөд, элгэн саднаасаа салж ядан байгаа сэтгэлийг илтэгсэн болхоор сонссон болгон өөрийн эрхгүй сэтгэл догдлон уярдаг юм. сайхан айлд зочилсон зочин гийчин салж ядан хоргодсоор эргэн эргэн харан харан байж буцдаг юм.

     Зочисог зантай ордос монголчууд хурим найр, баяр дурсгал, хүүхдийн өлгийн найр зэрэг үеэр бүр тусгайлан ерөөл тавьдаг засшилтай юм. ерөөл тавьдаг тусгай ерөөлч гэж байдаг. Монголын нэрт эрдэмтэн Ц. Дамидансүрэнгийн судалснаар, нийтийн тоололын арван дөрөв тавдугаар зууны үед ордос нутагт ерөөлийн гар бичмэл байсан юм байна. айл аймгийнхаа дотор нэр хүндтэй, хэл яриандаа сайн хүн ерөөлч болдог юм байна. тэд адил бус агуулгатай ерөөлийг тухайн цаг байдалд нь тохирсон хэлбэрээр хэлж хурсан хүмүүсийг баярлууж асар их хөгжөөн наргиан нэмдэг байна. ерөөлч хүмүүс бэлэн цэцэн үгтэй, бараг харсан үзсэн болгоноо шүлэглэн дүрслэн хэлж чаддаг юм. ардын аман ерөөл нь амаар уламжлагдсан монгол үндэстний уран зохиолын чухал бүрэлтхүүн хэсэг юм. айлын хоримоор авч үзвэл, ерөөлч маань охин хүргэн хоёрыг "нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой ямар сайхан залуу вэ, улаан бонтгор хацартай, удын навчин хөвсөгтэй ямар сайхан охин бэ" гэх мэтээр ээлж дараалан магтаж, " аав ээжээ хүндэлж яв, ахан дүүдээ найртай яв, агаарын од шиг гялалзаж яв, адуу малаа өсгөж вм, бухан цагаан хүүтэй бол, буман сүрэг малтай бол, буурал болтолоо ханилж яв" гэх мэтээр залуу хосыг ерөөдөг заншилтай юм. ордос монголчууд бас янз бүүрийн цээр ёстой байдаг юм байна. морьтой юм уу машинтай явж байхад хэрэв замд мал сүрэг тааралдвал унааныхаа хурдыг сааж, машин унааныхаа дохиог дугааргалгүй явдаг, энэ нь малыг өргээхээс болгоомжилж байгаа хэрэг юм. цай авахдаа энгэр заамаа цэгцэлж, хоёр гараараа авах ёстой, гэрт настай хүн байвал настай хүний өмнүүр нүд нүүргүй дайран өнгөрөх юм уу зөвшөөрөлгүйгээр ахмад настай хүнтэй зэрэгцэж суухыг цээрэлдэг юм. гэрийн эзэн архи баривал уудаггүй ч гэсэн амсан тавих ёстой юм. хүүхдийг энхрийлэн хайрлаж зөөлөн харицах хэрэгтэй байдаг юм. хоймор суухдаа бурхны хөрөгийг халхалж болдоггүй юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе