• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ордос монголчуудын хиймор мандуулах заншил

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-13 19:10:15

      Ордос монголчууд хиймор мандуулах заншилтай байдаг. тэд нар сүлд хиймор дахихгүй бол гал голомт тасарч, газар ус харшин, гай зовлонд дайрагдана гэж үздэг байв.

     Хиймороо дахихдаа, үүднээсээ ас өмөнө 12 алд зайтай газарт, ганц юм уу хоёр зэлтэй хиймор босогодог. Хос хийморыг Тайж язгууртан, сүм хийд, ноён сангынхан хийсгэж, харч ард бол ганц хиймор хийсгэдэг. Дархад сүлдийн дахилагын бадир авахдаа ч хос хийморынхоос нь илүү авч, ганц хийморынхоос нь цөөн авдаг байна.

     Ганц хиймортой сангийн сөр нь гувван салаа үзүүртэй төмөр болон жадны үзүүртэй шээмээр бүрэлдэв. Yүнд сангийн сөр гэдэг нь сангийн гол бие хэсгийг хэлдэг. Тухайлбал, гурван салаа үзүүртэй шээмийн гол үзүүр нь 9 ямах урт, дээр нь нар сарны дүрс гарган хоёр салаа үзүүр нь гол үзүүрээсээ гурван хуруу дутуу байдаг. Yүнд шээм гэдэг нь сүлднийхээ үзүүрийг хэлж байна. Салаа үзүүрийн тохойд нь зэрэгцсэн 3 нүх гарган, нүх бүрд нь хоёр гарихтай, нийт 12 гариг зүүлэгэнэ.

      Жадан үзүүртэй шээм нь 9 ямах урт, жэврэхгүй хавтгай цагаан төмөрт гурвалжин үзүүр гаргаж, 9 хуруу өргөн хавтгай дугай төмөрт хоёр хуруу зузаан ирмэг оруулж, дээр нь 27 нүх гаргана. Ингээд гадуур нь исгий, хар бүсээр гадралдаг. Нүх бүрд нь хээр ажраганы дэл, буурын зогдор, онгон ямааны сороор ээрсэн утсаа хараар будаж, нүх болгонд нь 9-ийг хэлэхдэг. Yүнийг хөхөл гэдэг бөгөөд урт нь 1 тохой 2 ямах байдаг. Yүнээрээ жад болон хавтгай дугай төмрөө холбож, 9 тохой урт хус, нарсан мод юм уу төмрөөр иш хийж, хиймороо хөхлийн дор 4 хуруу зайтай газар өлгөнө. Хиймороо сангийн сөрийн дээр суулагадаг. Тус суудлыг өндөр нь 4 тохой, өргөн нь 4 тохой, хад чулуу юм уу тоосгоор бариад хиймороо ас голд нь хатгана. Дөрвөн өнцөг бүрд нь хийморын өнгөтэй адиль туг юм уу чулуун арсланг тавиж, дээр нь сан тавих, галаас сэргийлүүр хийдэг.

     Зэл хиймортой сангийн сөр нь ганц хиймортой сангийн сөртэй ерөнхийдээ адиль байдаг. Адильгүй нь гэвэл ишийнхэн нь өндөр нь сангийн сөрөөс дээш 4 тохой 5 ямах бөгөөд хоёр сүлдний дунд нь өнгөтэй хиймор барлаж, зэл татана. Зарим айл нь хос үлдийн дундаа тугтай зэл хиймор өлгөдөг.

     Ордосчуу жил цагаан сар, баяр дурсгалын өдөр, ямар нэгэн учир агуулагатай өдрүүдэд сан тавин сэржим өргөж, хийморийн сан уншиж, хиймороо дахидаг аж.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе