
"Азийн урлагийн наадам"-ын бэлэг тэмдэг нь "Ази" болон "урлаг" гэх хоёр үгийн англи галигийн эхний үсэг"А"-г гол бүтээх суурь болгож адил бус өнгийн торгон туузыг намирч буй хэлбэрээр ороон бүтээсэн байна. Энэ нь Азийн өөр өөр орны ард түмэн дуулж бүжиглэж, хоорондоо харилцан, өөрсдийн дуу хоолойгоор Азийг дэлхийн тавцанд гаргана гэсэн санааг төлөөлж байгаа юм.
Наадмын бэлэг тэмдгийн ерөнхий бүтцийг харахад дотор гаднаа зохицсон, товч тодорхой , орчин үеийн болон олон улсын шинжтэй гэсэн мэдрэхүйг төрүүлнэ. Өнгийн зохилдолгоо, ялгаралт сайтай тул олон газар дэлгэн үзүүлэх , хэрэглэхэд тохиромжтой.