• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төрийн далбаа мандуулах ёслол эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-01 10:58:02

      Ёслолын бууны дууны зэрэгцээ, ёслолын ангийнхны 200 цэрэг БНХАУ-ын төрийн далаа—таван хошуут улаан далбааг хамгаалан, Ардын Баатруудын Дурсгалын Хөшөөнөөс урамш 185 метр явж, Тянь Аньмэний талбайн умард этгээд дэх төрийн далбааны ишинд хүрснийхээ дараа, далбаа мандуулах сүр жавхаатай төв ихэмсэг ёслол хийлээ.

     Өнөө, өргөн талбай дахь ёслолын цэргийн ангийнхны эмх цэгцтэй сайхан тэгш алхаа нь тэдний дуу чимээнээс тодорхой мэдэгдэж байгаа биз ээ. Өргөн талбай дахь 80 мянган хүүхэд залуучууд улаан, шар цэцэгт хэлхээгээр үндэсний баяр гэсэн хоёр том үсгийг бүрдүүлж, түүний эргэн тойрон дахь үндэстний эв санааны нэгдлийн багана болон ордны асар том дэнлүүтэй өнгө булаалдан солонгорч байна.

      Бүгдээр бос, төрийн далбаа мандуулж, төрийн дууллыг эгшиглүүл гэж ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, ХКН-ын Бээжин хотын Хорооны нарийн бичгийн дарга Лю Чи мэдэгдлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе