• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оргилуун урам зориг бялхсан он жилүүд

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-01 19:17:25

     Залуухан шинэ Хятад улсад хөгжлийн туршлага дутмаг байсан ч, эрч зоригоор хөвчлөгдсөн хүмүүс улс орныхоо ядуу хоцрогдонгуй дүр төрхийг өөрчлөхийг маш их шаардаж байсан юм. Хотод хар төмөрлөгийг ихээр хайлуулж, үйлдвэрт машины дуу хүнгэнэн нүргэлж байлаа.

     1958 оны сүүлчээр усан сан засах ажлаа саяхан дуусгаад байсан Ли Мин-цай сиан дээр Бээжингийн үйлдвэрт ажилчин элсүүлж байна гэсэн чимээг сонсоод тэр даруйд нь нэрээ бүртгүүлснээр Бээжингийн суурь машины хоёрдугаар үйлдвэрт шавь ажилчин болсон байна.

     " Тухайн үед маш баярлаж байсан, бас амралтын өдөртэй, гадагш гарч тойрч болно гэж бодохоор сэтгэлд маш баяртай байлаа. 12 юанийн хоолны мөнгөөр хангалттай хооллочихно , бас 4 юанийн гарын мөнгө өгнө. Тамхиа элбэг авч хүрнэ. Хувцас хунарын хувьд, ажлын хувцас түгээж өгнө, нэг ээлжийн хувцас аваад жил өмссөн ч урагдахгүй" гэж Ли Мин-цай хэлсэн байна.

     Хотод жил гаруй ажиллаад Ли Мин-цай дахин тосгондоо буцлаа. Энэ үед хөдөө тосгонд, зарим хүн ажил хөдөлмөрөөрөө сайхан амьдрах болсон байна. Гэвч зарим айл нь хөдөлмөрлөх хүчин дутмаг буюу байгалийн гамшиг, өвчин эмгэгийн улмаас ядуу амьдарч байлаа. Үүний зэрэгцээ аж үйлдвэржих явцын улмаас хотын хүн амын тоо нэмэгдсэн нь үр тарианы эрэлт хэрэгцээг нэмэгдүүлсэн байна.

     Хөдөө тосгонд " баян ядуугийн ялгаа" ихсэх явдлаас сэргийлэх , түүнчлэн улс орон үр тариа бэлтгэн нийлүүлж, хотын оршин суугчдад хангах ажлыг баталгаажуулах үүднээс Хятад улс эн тэргүүнд хөдөө тосгонд хөдөө аж ахуйн хоршооллын дүрэм хэрэгжүүлж, сүүлд нь мөн өргөн цар хэмжээтэй ардын коммунийн дүрэм хэрэгжүүлж, газрын өөрчлөлтөөр тариачдад хувааж өгсөн газар тариаг хураан авч нийтийн өмч болгоод, тариачид нийтийн хоолон гэрт хооллох болов. Үүний зэрэгцээ Хятадын үр тариа, хүнсний тос, хөвөн зэргийг нэгдэлтэй бэлтгэн нийлүүлж, нэгдэлтэй борлуулах дүрэм хэрэгжүүлсэн байна. Үүний улмаар тариачид тариалан туслах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ дахин өөрөө чөлөөтэй борлуулж чадахгүй болов. Хэт төвлөрүүлэн удирдаж, дан ганц төрлөөр эрхлэлт хийж, туйлаар тэнцүүхэн хуваарилах болсноор, тариачид үйлдвэрлэлийн идэвхжилээ алдсан байна.

     Тэр хэсэг газраа надад чамд гэж хуваагаад, олноороо хамтаар хөдөлмөрлөж, тосгоны бүх тарианы газрыг нэг дор нийлүүлж, хүчээ нийлүүлж хамтаар тарьж байсан. Тэр үед ургац маш бага байсан, нэг мү газраас 1-2 зуун жин үр тариа хурааж байлаа" гэж тэрээр бас хэлсэн байна.

     Үр тариа зэрэг ХАА-н туслах бүтээгдэхүүн аажмаар хомсдож ирлээ. 1959 онд Хятад улс 3 жил дараалан байгалийн гамшигт өртсөн байна. Тосгоны амьдрал улам ч аргагүй болсон ч Ли Мин-цай дахин хот орж ажил хайсангүй.

     Тэр үед учир явдал байвал нийтийг л эрж байлаа. Жишээ нь Шяньд ямар нэгэн үүрэг гарвал нэгдэлд хуваарилж өгнө. Чи хаашаа явья гэсэн ч чадахгүй, хэн нэгэн чамайг харгалзаж байдаг гэж Ли Минцай хэлэв.

     Ли Минцайтай адил хотын иргэн Лин Ли ч 1959 оноос 1961 он хүртэл үргэлжилсэн 3 жилийн байгалийн гамшгийн талаар маш гүн сэтгэгдэлтэй байлаа. Үр тарианы ургац жил дараалан буурснаар нийгэмд өлсгөлөн нүүрлэж нийслэл Бээжинд ч хүнс хоол дутмаг байдал гарсан байна. Бээжин хотын засгийн газар аргагүйн эрхээр Бээжинд албан ёсны хүн амын данстай өрх бүрт үр тарианы сарын карт олгож, үр тарианы хэмжээг насны их бага болон хүн хүний байдалд нь тохируулан хуваарилж байв.

    "Тухайн үед янз бүрийн карт түгээж байсан, даавууны карт , гурилын карт , цагаан будааны карт, тосны карт зэргийг хүний тоогоор хувааж, хүн болгонд тогтсон хэмжээтэй олгодог, их л будлиантай санагддаг байлаа. Дүү маань яг өсвөр насандаа байсан болохоор үргэлж л хоолондоо цадахгүй. Ээж өөрийн хувиа дүүд өгчихнө. Би охин дүүтэйгээ хоёул дүүгийн аягыг харж, түүнийг идүүлэхгүй байв. Ээж минь өлсөхдөө тамхи татаж суудаг байсан" гэж Линь Ли хэлсэн байна.
Үр тариа хуваах баримжаа дор байсан ба хүнсний зүйл маш их дутагдаж байсан болохоор, хүмүүсийн илчлэгийн хэмжээ хангалтгүй, цөөнгүй Бээжин хүн хавдар болон элэгний өвчинд нэрвэгдсэн байсан.

     Хүнд хүчир үеийг туулж ирсэн хүмүүс үзэл санааны шүтээнтэй болохыг тулган шаардаж байлаа. Лэй Фэн бол Хунань мужийн хүн , нэг удаагийн осолд өртсөн ардын чөлөөлөх армийн байлдагч юм. Тэрээр Хятадын ард түмний сэтгэл зүрхэнд үлгэр дуурайл болсон юм. 1963 оны 3-р 5-ны өдөр Мао Зэ-дүн өөрийн гараараа "Нөхөр Лэй Фэнгээс суралцацгаая ", "Лэй Фэнгээс суралцах хөдөлгөөн" гэсэн үсэг бичсэнээр Хятадын хэмжээнд Лэй Фэнгээс суралцах хөдөлгөөн өрнөсөн байна. Лэй Фэнгийн өөрийгөө умартан өрөөлийн төлөө гэсэн үзэл санаа нь Линь Литэй адилхан олон мянган хүүхэд залуучуудыг урамшуулан зоригжуулсан билээ.

     "Тухайн үеийн хүмүүсийн үзэл санааны байдлыг дүрсэлж хэлбэл амин хувиа өчүүхэн ч бодохгүй, улс төрийг товойлгож үздэг, үзэл санааны дүр төрх бүгд л ийм байсан юм " гэж Линь Ли ярилаа.

     1966 онд маш их цар хэмжээтэй соёлын их хувьсгал эхэлж улаан далай хоромхон зуур бүх Хятадыг бүрхэв. Хувь хүнийг улайран шүтэх болон улс төрийн хүчтэй давлагаанд олон хүний хувь заяа өөрчлөгджээ. Их сургуулиуд оюутан элсүүлэх ажил зогссоноор гадаад хэлний дээд сургуульд шалгуулж, эх орны дипломат ажилд оролцохоор бэлтгэж байсан Линь Ли дороо л ямар ч зорилгогүй нэгэн болов.

     66 онд бид сургууль төгсөж, 67 онд сургуулийн хүрээнд ямар ч ажилгүй нааш цааш холхиж, юу хийхээ мэдэхгүй байлаа. Их сургууль ч хичээл эхлэх найдлагагүй, олон хүн гэрийн байдлаас болж цэрэгт орж чадахгүй, албан байгууллагад ч ажиллах эрмэлзэлгүй болж, зөвхөн тариачин болох ганц зам үлдэв. Төвөөс манай асуудлыг зохицуулахад, биднийг хөдөө явуулах л байх гэж бид төсөөлж байлаа. Маш олон хувьсгалчид бүр хөдөө тосгоноос гарч ирсэн биш үү гэж бид бодож байлаа. Тийм болохоор хөдөө явахаар зориг шулуудсан гэж тэрээр хэлэв.

     Сургуульд дэвшин суралцах, ажлаар хангагдах зам нь үндсэндээ хаагдсан болохоор Линь Ли хэсэг ангийн хүүхэдтэй хамт Юн-нань мужийн Ши Шуань Бань На-д хүрч эх орны каучукийн бүтээн байгуулалтад оролцохоор зориг шулуудсан байна. Зөвшөөрөл олохын төлөө юунаас ч айхгүй хувьсгалын бяцхан жанжин нар мэдүүлэг бичиж төвийн удирдах хүмүүст өгөхөөр бэлтгэж байв. 1967 оны 11-р сарын 27-ны орой Ерөнхий сайд Жөү Эньлай Ардын их хурлын ордонд нийслэлийн олон түмний төлөөлөгчийг хүлээн авч уулзав. Энэ мэдээг сонсоод Линь Ли ангийн хоёр найзтайгаа нэн даруй Ардын их хурлын ордонд хүрэв.

     "Бид тэнд хүрээд л мэдүүлгээ мартсанаа саналаа. Тэгээд нэгэн жижиг цаас олж, ангийн нөхөр маань бичиж би хэлж, тэр дор нь нэг мэдүүлэг бичсэн. Бид Ерөнхий сайдыг хүлээж байхад Ли Шяньнянь гарч ирэв. Хурал тараад Ерөнхий сайдтай уулзаж чадахгүй юм байна гэж бид бодов. Тэгж байтал Ерөнхий сайд гарч ирэв. Би маш зоригтой болохоор шууд Ерөнхий сайдад хандан, бид хөдөө явахыг шаардаж байна гэж хэлээд мэдүүлгээ Ерөнхий сайдад өгсөнд Ерөнхий сайд тэр дор нь зөвшөөрөв. "

     Төдий л удалгүй 1968 онд дарга Мао Цзэ-дүн "сэхээтэн залуучууд хөдөө тосгонд очих" уриалга гаргав. Үлэмж олон хот суурины дунд сургуулийн сурагчид эцэг эх , төрөл садан, гэр нутгаасаа салж хөдөө тосгон болон хил хязгаарт очив. Энэ удаа сэхээтэн залуус хөдөө тосгонд очиж ажиллах сүр далайцтай ажиллагаанд 20 сая залуус хамрагдаж, Хятадын бүхий л нэг үед нөлөөлсөн билээ. \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе