• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үүрийн туяа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-01 19:38:13

     Хөдөө очсоноосоо хойш энэ өргөн уудам орон зайд их үйлс бүтээнэ гэдэг тийм ч амархан зүйл бус гэдгийг ухаарчээ. Хөдөө буусан сэхээтнүүдтэй харьцуулбал Линь Ли Юнь Нань мужийн үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид цэрэгжсэн амьдрал хийж, Юнь Наний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армийн харьяа нэгэн суманд хуваарилагдан ажиллажээ. Тэндхийн нөхцөл маш тааруу байж, хулсан гэрт сууж, хулсны завсраар нөгөө өрөөний хүмүүс харагддаг байлаа.

     Бид 6-8 жил хадгалсан үр тариа хэрэглэдэг байлаа. Цагаан будаа будааны амтгүй, модны үртэс шиг амттай юм билээ. Бид хулсан гэрт суудаг байлаа. Хулс нь дундаа их заагтай сиймхий байлаа. Гэр маань шавар тааз л байсан. Жаахан гал хүрэх юм бол бүх сумангийн гэр ганцхан минутын хооронд үнсэн товрог болох байлаа.
Тухайн үед Юнь Наний хилийн нутагт бүтээн байгуулалтын арми усан тутрагын анги, нишингийн анги, каучукийн анги зэрэг бүрэлдэхүүнтэй байсан. Каучукийн анги хамгийн бэрхшээлтэй байлаа. Ши Шуан Бан На гэдэг газар халуун бүсийн уур амьсгалтай, бүгчим халуун уур амьсгалд заримдаа бүтэн өдөр ганц балга уух усгүй, цангаж байлаа ч гэсэн өдөр бүр хэдэн зуун Каучук тайрдаг байлаа.

      Хатуу бэрх амьдрал Линь Лигийн үйлс бүтээх итгэлийг мохоож чадаагүй, тэрээр өөрийн болон хамт олныхоо амьдралын нөхцөлийг сайжруулахын төлөө чармайсаар иржээ.

     Тухайн үед төрийн бодлогын талаар томоохон өөрчлөлтгүй, бидэнд хүсэл эрмэлзлээ биелүүлэх ашигтай нөхцөл байгаагүй ч бид өөрийн хүчин чармайлтаараа бусдад нөлөөлдөг байлаа. Би сумангийн арын албыг хариуцаж байхдаа наад зах нь сумандаа жилд 17 гахай тэжээж, 12 сар болгон нэг гахай алж, том том баяр дурсгалын өдөр гахай алж шөл уудаг байлаа. Бидний нэг гахай 30 килограмм байж, суман өдөр болгон хагас килограмм хүнсний тостой байв. Манай суман таван сайнтай үлгэр жишээ сум байлаа. Бусад сумангууд биднийг их биширдэг байлаа.

      Улс төрийн ороо бусгаа он жилүүдэд хувь хүний хүчин чармайлт юу шалих вэ дэ. Бээжинд амралтаар харихдаа бүтээн байгуулах армийн зарим асуудлыг холбогдох салбаруудад тусгаснаас болж, хэдэн удаагийн улс төрийн хөдөлгөөнд тэрээр буруутгагдаж, ажил амьдралд нь ихээхэн нөлөө учруулжээ. Тухай үед тэрээр ирээдүйдээ их гутрангуй байжээ.

     Тухайн үед биедээ их итгэлтэй байлаа. Хийе гэсэн зүйлээ зоригтой хийдэг байж. Хөдөө бууснаасаа хойш хүний амьдралын хатуу хөтүүг ойлгодог боллоо. Түүнээс өмнө ямарч хал зовлон амсаж байгаагүй тул ер нь их гэнэн байжээ.

     1976 онд Лин Лигийн амьдрал хамгийн хатуу үетэй тулгарлаа. Тэр үед улс орон тэнгэр нурж, газар хөрвөсөн мэт байсан. Тэр жил Мао Зе Дүн, Жоу Ен Лай, Жу Де нарын зэрэг бүгд найрамдах улсын маань тулгар төрийн үүсгэн байгуулагчид дараалан таалал төгсөв.мөн оны 7-р сарын 28-ний үүрээр Хэ Бэй мужийн Тан Шань хотод 7.8 баллын хүчтэй газар хөдөлж, Тан Шань хот үнсэн товрог болж, 400 гаруй мянган хүн эндэж шархадсан юм.

     Мөн оны 10-р сард гал усны гаслан зовлонгийн дунд тэлчилж байсан эх орон маань үүрийн туяатай золгосон юм. Хуа Гө Фен, Е Жянь Ин, Ли Шянь Нянь тэргүүтэй төв хорооны улс төрийн товчоо шуурхай арга хэмжээ авч, дөрвөн хүний бүлгийг байцаан шийтгэж, арван жил үргэлжилсэн соёлын их хувьсгалыг дуусгаж, түүх шинэ гараагаа эхлүүллээ.

     Лин Лигийн хувьд хөдөө буусныхаа дараах 10 дахь жилд хувь заянд нь өөрчлөлт гарчээ. 1977 онд Хятад улс тасалдаад 11 жил болсон их сургуулийн элсэлтийг сэргээснээр, 5 сая 700 мянган хүн шалгалтад оролцож, Лин Ли ч саяхан хуримласан нөхөртэйгөө шалгалтад оролцлоо.

     Их сургуулийн элсэлтийг сэргээсэн мэдээг бид их оройтож мэдсэн. Нэрээ бүртгүүлэхээс дөчхөн хоногийн өмнө мэдсэн юм. Энэ мэдээ аваад өдрийн ажлаа дуусгаад бид оройн 8 цагаас өглөөний 4 цаг болтол би нөхөртэйгөө хамт шалгалтын бэлтгэл хийж ном уншдаг байв. Бид хоёулаа эхний 60 нэрсийн дотор орсон юм. Би Бээжин их сургуульд шалгуулж оров .

     Лин Ли их сургуульд орсныхоо дараа жилийн суулчээр ХКН-ын 11 дэх удаагаа сонгогдсон төв хорооны 3-р бүгд хурал Бээжинд нээгдэв. Тус хурал ажлын гол тал болон бүх хятадын ард түмний анхаарлыг социалист орчин үеийн бүтээн байгуулалтад тавьж, орчин үеийн байгуулалт бол өргөн дэлгэр, гүн гүнзгий хувьсгал мөн гэж дэвшүүлэв. Хурал нээгдэхийн өмнө хэдэн өдөн нь Ань Хуй мужийн Фэн Ян Шяний Шяо Ган тосгоны гэдэс цатгалан явъя гэсэн 18 тариачин өрх цусаараа хурууны хээгээ дарж, гэрээ байгуулсан байв.

     Бээжингээс 1000 километр зайтай Шя Ган Сүн тосгонд гарсан энэхүү зориг зүрхтэй үйл ажиллагаа нь Ли Мин Сай цаашлаад бүх хятадын тариачдын хувь заяаг өөрчилжээ.

     1978 оны зун Фэн Ян Шянь их ганджээ. Шяо Ган тосгоны тариачид зуны ургацын дараа айл бүр 4 килограмм буудайтай болов. Амьдрахын төлөө, өлсгөлөнгийн зовлонгоос ангижрахын тулд 18 тариачин 11-р сарын 24-ний орой бригадын тариан газрыг айл өрх болгонд гэрээлж өгч, улсын болон нийтийн татварт өгөөд үлдсэнийг нь бүр өөрөө авахаар нууцаар ярилцаж тогтжээ.

     Шяо Ган тосгоны өөрчлөлт нь хожим нь тариан газрын айл өрхөд гэрээлж тариулах дүрэм болж хөгжсөн юм.Дэн Шяо Пин зэрэг нам төрийн удирдагчдын зоригжуулал дор энэ дүрмийг Хятадын хэмжээнд маш түргэн дэлгэрүүлсэн юм. Энэ өөрчлөлтийн зангилаа нь газар шороон удирдлагын дүрмийг өөрчилж, нийтийн өмчийн тариалангийн газрыг тариачин айл өрхөд урт хугацаагаар гэрээгээр өгч тариулж, тариачинд газар хэрэглэх болон хуваарилах эрхийг өгсөн юм. Энэ өөрчлөлт нь Хятадын өөрчлөлт хийж нээлтэй байлгах бодлогын үүд хаалгыг сөхсөн юм.

     Ли Мин Сай тосгоныхоо хэсэг газрыг гэрээгээр авч, эдийн засгийн үр ашиг өндөртэй туулайн бөөр тарихаар шийдэв.

     Тариан газрыг айл өрхөд гэрээгээр өгснөөс хойш хүн болгоны идэвхжлийг дайчилж чадлаа. Чиний эрхэнд өөр хүн халдаж чадахгүй, юу дуртайгаа тарьж болно. Би тухайн үед туслах таримал туулайн бөөр тарьж, өндөр үнээр зарж, экспортонд гаргаж, гуравхан жилд үр ашгаа өгсөн юм.

     Ли Мин Сайтай адилаар гэдэс цатгалан болсон тариачид нэн их мөнгөтэй болох арга сүвэгчлэв. Тэжээн үржүүлэх ажил эрхэлж, жимсний мод тарьж, тэдний орлого ихээр нэмэгдэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе