• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинээр мэндэлсэн бүгд найрамдах улс

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-01 20:23:47

     1949 оны 10-р сарын 1-ний өдөр, Мао Зэдүн тянь ань мэнь индэр дээрээс БНХАУ тунхагласныг зарлаж, сүр жавхлант таван таван хошуут улаан туг өргөн талбайд намиран мандах үед Линь Ли дөнгөж үг хэлж сурч байсан охин байлаа. Хоёр жилийн өмнө цэргийн ангийн сэтгүүлч байсан ээж нь түүнийг дайны талбарт төрүүлжээ.

     Би сүмд төрсөн юм, тухайн үед сүм нь цэргийн хээрийн эмнэлэг байсан, манайг төрлүүд сүм дэлбэрэлтэд өртсөн ч азаар эндээгүй гэжээ.
Тянь Ань Мэнь талбайгаас 60 км зайд байгаа Бээжингийн Хуйрөү дүүргийн Янь сай суурины Гуанди тосгоны 11-тэй Ли Минцай хүү хотод дуугарсан ёслолын бууны дууг сонсжээ. Энэ жил 71 насан сүүдэртэй Ли Минцай тухайн үед ардын чөлөөлөх цэрэг Бэй пин хотыг чөлөөлсөн байдлыг санасаар байгаа.

     БНХАУ тунхаглалаа, халуун хөгжөөнтэй, парад, цэргийн сургууль, БНХАУ тунхагласныг тэмдэглэв.

     Энэ хоёул тухайн үед тэрхүү цаг мөчийг ойлгохгүй ч, хүнд бэрх үеийг даван туулсан улсын хувьд шинэ эрин үе болно. Дарга Мао Зэдүнгийн хэлсэнчлэн, Хятадын ард түмэн одоогоос хөл дээрээ босон зогслоо.

     Шинэ Хятад улс байгуулагдахаас өмнө Хятадын тариачдад газар тариа гэж байгаагүй. Гэр өрхөө тэжээхийн тулд тариачид газрын эзнээс түрээсээр тариа тарьдаг бөгөөд хураалтынхаа ихэнхийг газрын эзэнд тушаадаг байна. Ли Минцайгийн гэрт алган чинээн газар байхгүй, аманд хийх хоолгүй байжээ.

     Тэр үед гэдсээ тэжээх хоолгүй байсан, манайд нэг илжигтэй, илжгэндээ бага сага юм ачиж, наймаа хийдэг байлаа. Аав маань айлд хөлсний ажил хийж, олсон мөнгөөрөө гурил будаагаа авдаг. Тэр үед гэр байшин гэж хаа байх билээ, овоохой босгож, орж хэвтэж байлаа гэжээ.

     Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш Лин Минцайнх амьдрах хүсэлтэй боллоо. 1950 оны өвлөөс 1953 оны хавар хүртэл Хятад улс түүхэнд хамгийн их цар хэмжээтэй газар шороон өөрчлөлт хийв. Газар тариагүй юм уу бага газартай 300 сая тариачид 46 сая га тариан газар болон бусад үйлдвэрлэлийн хэрэгслийг төлбөргүй олж, жил бүр газрын эздэд 35 тэрбум гаруй кг үр тариа тушаадаг түрээсний газрыг хүчингүй болгов.

     Манайд 0.5 га газар, нэг үхэр, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн зэргийг хувааж өгсөн. Засгийн газраас олгосон "газар тарианы үнэмлэх"-ийг гардан авч, өгсөн үхрээ хөдлөөд гэр бүлээрээ баярлан хөөрөлдлөө.

     Ттэр өдөр би том хар тарлан үхрээ хөтөлж явсан. Үхэр гэж даанч хэрэгтэй амьтан, үхрийн ялагдсаар бордоо хийж, үхрээ хөллөж тариагаа тарьдаг.

     1952 онд бүх Хятадын үр тарианы ургац 1949 оныхоос бараг 43 хувиар нэмэгдэв. Хятадын билгийн улирлын цагаан сараар хөдөө тосгонд цаасан пуужин дуугаргаж, цан хэнгэрэг нижигнүүлэн, хөл хөгжөөн ихтэй байдаг. Умард нутгаар жил цагаан сараар банш иддэг. Урьд ядуу байхдаа зочин ирвэл сая банш идүүлдэг болохоор хүүхдүүдийн хорхой аргагүй хүрдэг билээ. Элбэг ургац авсан тэр жил, цагаан сараар айл өрх бүр банш хийж, том жижиг гэсэнгүй гэдэс гартлаа идсэнээ Ли Минцай мартаагүй билээ.

     Тариан газартай болсон ч тэнгэрийн царай харах болохоор тариачид ган гачиг, үер ус ихтэй үед ургац алддаг байлаа. 1958 онд тухайн үед Бээжингийн Хуйрөү сянь 100 сая шоо дөрвөлжин метр багтаамжтай усан сан байгуулж, усжуулалт болон үерээс сэргийлэхэд ашиглав. Ли Минцай усан сангийн байгуулалтад оролцлоо. Том хэлбэрийн төхөөрөмж дутмаг учраас 60 мянга гаруй хүн хүрз жоотуугаар малтаж, бяцхан тэргээр зөөж байгаад 2 сая гаруй шоо метр бетоны зөөвөрлөх үүргийг гүйцэтгэжээ.

     "Тэр үед эрч зориг ихтэй байлаа. Гэгээ орохоос аваад бүрий тасартал амь хайргүй ажилладаг. Ажлын газрын бүрээгээр хүмүүсийг зоригжуулдаг байлаа. "
1954 онд Ли Минцай болон нутгийнхан хувааж авсан тариан газартаа тариагаа тарих үед Бээжин хотын ЛиньЛи сургуульд орох насанд хүрчээ. Төрийн албан байгууллагад ажил ихтэй аав нь Линь Ли болон дүү, охин дүүтэй нь цэцэрлэгт тавиад, сургуульд орохыг нь хүртэл мартжээ.

     Ээж нь өөрт нь цалгай хандсан нь тэр үед Хятадын улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн анхдагч 5 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн зангилаа шатанд байснаас болсныг том болсны хойно Линь Ли ойлгожээ. Солонгосын дайныг саяхан өнгөрөөсөн шинэ Хятад улс аж үйлдвэрийн тогтолцоо тогтоох тулгам чанарыг нэгэнт ойлгов. Улс тунхагласнаас хойш улс ардын аж ахуй түргэн сэргэсэн нь аж үйлдвэржилтийг биелүүлэхэд үндэс суурь тавьж өгчээ. Энэхүү дэвсгэр нөхцөлд 1953 онд Хятад улс нэгдүгээр 5 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, аж үйлдвэржилт рүү зоригтой алхам хийлээ.

     ЛиньЛигийн ээж тухайн үед Төмөр Замын Яаманд Ү-ханий хөх-мөрний том гүүрийг хамарсан хуучин зөвлөлтийн аж үйлдвэрийн тусламжийн төслүүдийн гадаадтай холбоо авах ажлыг хариуцаж байжээ.

     Ээж маань холбоо барих, зөвлөлтийн мэргэжилтэнтэй харилцах, хөх-мөрний том гүүрийн байгуулалт зэрэг ажлуудыг гол хариуцаж байсан. Ээж ажил ихтэй, намайг харж үзэх завгүй, намайг аваад зөвлөлтийн мэргэжилтэнтэй ажилладаг байсныг санаж байна.

     Хэдийгээр хүндэр бэрхшээлтэй байсан ч Хятадын ард түмний омог зоригтойгоор дэлхийн нийтийн анхаарлыг хандуулсан улс орны байгуулалтаа биелүүлэв. Улс тунхаглахаас өмнө Хятадад аж үйлдвэр гэж бараг байгаагүй, дэд бүтэц хоцрогдонгуй байв. "1-р 5 жилийн" төлөвлөгөө хэрэгжүүлээд хэдхэн жилийн дотор хүнд аж үйлдвэрүүд хойно хойноосоо байгуулагдаж, авто зам, төмөр зам, гүүрүүд тавигдлаа. Шинэ Хятад улсын үйлдвэрлэсэн анхны авто машин, анхны нисэх онгоц, хөх-мөрөн дээр тавигдсан анхдагч гүүр----- эдгээр ололт амжилтууд нь тухайн үеийн хүмүүсийн омогшил бахархлыг төрүүлж байжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе