• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улсын элчин сайд манай радиод морилон саатлаа

CRI       (GMT+08:00) 2009-10-14 17:04:23

     Хятадын Олон Улсын Радиогийн даргын орлогч Шя Жийшюнь 10-р сарын 11-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Галсангийн Батсүхийг Хятадын Олон Улсын Радиод хүлээн авч уулзсан байна.

     Ноён Батсүх Хятадын Олон Улсын Радио болон Хятадын Төв радио, Хятадын Ардын сүлжээ, Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн хамтран бэлтгэн явуулсан БНХАУ, Монгол Улсын дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ойд зориулсан "радио гүүр" нэвтрүүлэгт оролцохоор ХОУР-д хүрэлцэн ирсэн юм.

     Дарга Шя Жийшюнь хэлэхдээ, сүүлийн жилүүдэд ХОУР-ийн Монгол хэлний редакц Монголын элчин сайдын яамны дэмжлэг дор Монгол Улсад арга хэмжээ зохион байгуулсан байна. Мөн Монголын элчин сайдын яамтай сайхан хамтран ажиллаж ирлээ. Дараагаар энэхүү хамтын ажиллагаагаа эрчимжүүлж гүнзгийрүүлэхийг хүсэж байна. ХОУР Хятад, Монгол хоёр орны ард түмний сайн сайхан харилцааны төлөө нэн их үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

     Ноёон Батсүх хэлэхдээ, Монгол, Хятадын найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд ХОУР-гийн Монгол хэлний редакц чухал үүрэг гүйцэтгэж ирснийг би засгийн газрынхаа нэрийн өмнөөс үнэлж, халуун талархал илэрхийлж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе